Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Орос монголын цэргийн “Сэлэнгэ-2014” хээрийн сургууль болно
Орос-Монголын цэргийн хамтарсан “Сэлэнэ-2014” хээрийн сургууль ирэх наймдугаар сарын 12-ноос 27-ны хооронд болно гэж ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга хурандаа Александр Гордеев өчигдөр мэдээллээ.
1939 онд Халх голд японы зургадугаар армийг монгол-зөвлөлтийн цэрэг хамтран бут цохисны 75 жилийн ойд зориулж болох энэ хээрийн сургуульд оросын дорнодын цэргийн тойргийн 500 цэргийн албан хаагч, байлдааны болон тусгай зориулалтын 65 нэгж техник оролцох юм байна.
“Хамтарсан хээрийн сургуулиар мотобуудлагын цэргүүд ажиллагаагаа нэгтгэх, байлдааны үүргийг хамтран гүйцэтгэх сургууль хийнэ. Сургуулийн хугацаанд Буриадын буудлагын талбайд тактикийн болон галын, тагнан турших, газрын ураг дээрх бэлтгэл ажлууд болно” гэж Гордеев хэлсэн байна.
Тэрээр мөн “Энэ хээрийн сургуульд 152 мм-ийн өөрөө явагч их буу “Акация”, шуурган галын тийрэлтэт систем “Град”, өөрөө явагч агаарын их буу “Шилка”, Ми-24 нисдэг тэрэг анх удаагаа оролцоно” гэж тэмдэглэжээ.
Орос-Монголын цэргийн хамтарсан “Сэлэнэ-2014” хээрийн сургууль ирэх наймдугаар сарын 12-ноос 27-ны хооронд болно гэж ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга хурандаа Александр Гордеев өчигдөр мэдээллээ. 1939 онд Халх голд японы зургадугаар армийг монгол-зөвлөлтийн цэрэг хамтран бут цохисны 75 жилийн ойд зориулж болох энэ хээрийн сургуульд оросын дорнодын цэргийн тойргийн 500 цэргийн албан хаагч, байлдааны болон тусгай зориулалтын 65 нэгж техник оролцох юм байна.

0 Сэтгэгдэл