Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Дархан цаазат Богд уулыг ухаж буйг эсэргүүцэв
Дархан цаазат Богд уулын бэлгэ тэмдэг болсон Чингис хааны хөрөг зургийг үгүй хийх гэж байгааг эсэргүүцэж “Экологи Зайсан” ТББ-аас Засгийн газарт хандахаа мэдэгдлээ.
Тус ТББ-ын тэргүүн Ц.Өнөржаргал энэ талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Чингис хааны хөрөг зураг бүхий уулыг анх 2013 оны наймдугаар сараас эхлэн барилга барих зорилгоор зүүн мөрөн дээрээс нь хөндөж эхэлсэн гэлээ. Учир нь тус газарт иргэн О.Одсүрэн гэгч газар эзэмших зөвшөөрөл авч, 2013 онд сунгуулсан аж.
“Экологи Зайсан” ТББ-ын тэргүүн Ц.Өнөржаргал мөн “О.Одсүрэн гэгч нь УИХ-ын гишүүн байсан хүний дүү. Тиймээс тэр гишүүн энэхүү хувийн ашиг сонирхол бүхий ажилд нь ихээхэн туслалцаа үзүүлж байгаа. Өмнө нь энэ талаар олон удаа хэвлэл мэдээллийнхэнд хандсан ч нийтэд хүргэдэггүй байсан. Зөвхөн “За” телевизээр цацагдсан. Харин дараа нь эсэргүүцэлд нэгдсэн Хан-Уул дүүргийн оршин суугч дөрвөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн” гэв.
Иймээс тус ТББ болон Хан-Уул дүүргийн иргэд Засгийн газар, Байгаль орчны яаманд хандан тусгай хамгаалалттай газарт олгосон зөвшөөрлийг нь цуцлахыг хүсч байгаа юм байна. Мөн дархан цаазат Богд уулыг ухахаа болих хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.
teneg tortei onoo ued buh yum mongonoos bolj ustah ni dee, huulitai ezentei bodlogotoi mongol hezee bolno doo,
Дархан цаазат Богд уулын бэлгэ тэмдэг болсон Чингис хааны хөрөг зургийг үгүй хийх гэж байгааг эсэргүүцэж “Экологи Зайсан” ТББ-аас Засгийн газарт хандахаа мэдэгдлээ.Тус ТББ-ын тэргүүн Ц.Өнөржаргал энэ талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Чингис хааны хөрөг зураг бүхий уулыг анх 2013 оны наймдугаар сараас эхлэн барилга барих зорилгоор зүүн мөрөн дээрээс нь хөндөж эхэлсэн гэлээ. Учир нь тус газарт иргэн О.Одсүрэн гэгч газар эзэмших зөвшөөрөл авч, 2013 онд сунгуулсан аж.
“Экологи Зайсан” ТББ-ын тэргүүн Ц.Өнөржаргал мөн “О.Одсүрэн гэгч нь УИХ-ын гишүүн байсан хүний дүү. Тиймээс тэр гишүүн энэхүү хувийн ашиг сонирхол бүхий ажилд нь ихээхэн туслалцаа үзүүлж байгаа. Өмнө нь энэ талаар олон удаа хэвлэл мэдээллийнхэнд хандсан ч нийтэд хүргэдэггүй байсан. Зөвхөн “За” телевизээр цацагдсан. Харин дараа нь эсэргүүцэлд нэгдсэн Хан-Уул дүүргийн оршин суугч дөрвөн иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг нь прокурорт шилжүүлсэн” гэв.
Иймээс тус ТББ болон Хан-Уул дүүргийн иргэд Засгийн газар, Байгаль орчны яаманд хандан тусгай хамгаалалттай газарт олгосон зөвшөөрлийг нь цуцлахыг хүсч байгаа юм байна. Мөн дархан цаазат Богд уулыг ухахаа болих хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэв.
0 Сэтгэгдэл
2014.06.05
























