Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд эерэг үнэлгээ өглөө
МХЕГ-ын Даргын Зөвлөл өчигдөр хуралдаж, 18 аймаг, нийслэлд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалталтад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 239 аж ахуйн нэгжийн 118 нь хамарснаас дийлэнхийг нь "дунд эрсдэлтэй" хэмээн үнэлжээ.
"Гэхдээ үйлдвэрийн барилга байгууламжид тавих шаардлагуудаас бусад үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулбал 28 хүртэл хувиар дээшилсэн. Хүн ам ихтэй нийслэл, Дархан-Уул, Дорнод, Орхон, Хөвсгөл дэх үйлдвэр, цехүүд ажлын байраа зориулалтын дагуу өөрчлөн сайжруулж, хүмүүсийнхээ ажиллах нөхцлийг бүрдүүлэн, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдож эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, стандартын түвшинд ажиллаж байна" гэж шалгалтын комиссынхон онцолж байв.
Улсын байцаагчид шалгалтын явцад 835 зөрчил илрүүлэн 26 хувийг нь газар дээр нь арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн 7 үйлдвэр, цехийн ажлыг зогсоон эрүүл ахуй, чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүнийг устгасан байна.
Даргын зөвлөлийн хурлаас шалгалтад хамраагүй бусад 121 үйлдвэр, цехийг энэ оны гуравдугаар улиралд багтаан шалгахаар шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх сургалт явуулж бага эрсдэлтэй бүлэгт оруулах, хяналт, шалгалтын давтамжийг цөөрүүлж бизнесийг нь дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ.
МХЕГ-ын Даргын Зөвлөл өчигдөр хуралдаж, 18 аймаг, нийслэлд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагуудад хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалталтад энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 239 аж ахуйн нэгжийн 118 нь хамарснаас дийлэнхийг нь "дунд эрсдэлтэй" хэмээн үнэлжээ."Гэхдээ үйлдвэрийн барилга байгууламжид тавих шаардлагуудаас бусад үзүүлэлт өмнөх оныхтой харьцуулбал 28 хүртэл хувиар дээшилсэн. Хүн ам ихтэй нийслэл, Дархан-Уул, Дорнод, Орхон, Хөвсгөл дэх үйлдвэр, цехүүд ажлын байраа зориулалтын дагуу өөрчлөн сайжруулж, хүмүүсийнхээ ажиллах нөхцлийг бүрдүүлэн, цэвэр, бохир усны сүлжээнд холбогдож эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, стандартын түвшинд ажиллаж байна" гэж шалгалтын комиссынхон онцолж байв.

0 Сэтгэгдэл