Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
А.Баяр: Өчигдрийн ээлжит бус хуралдаан хууль бус
Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
Ханиад хүрсэн бол сайн унтаж амар
Яг одоо гадуур дэлгэрээд байгаа ханиадыг хүмүүс өөрсдөө эмчлэх гэж оролдон эмчийн зааваргүй эм ууж байгаагаас бага насны хүүхдүүд хүндээр өвдөх болжээ. Ханиадны шинж тэмдгүүд нь эхний үед хоолой өвдөх, идээлэх, улмаар өндөр хэм хүрч халуурах, хордлогод орох, бүх бие үе мөчөөрөө өвдөх, биеийн зарим хэсгээр харшил өгөх зэргээр илэрч байна. Түүгээр ч зогсохгүй менингит, шар өвчний үндсэн шинжүүд ч илэрч байгаа гэнэ. Толгой хүчтэй өвдөх, даралт хэлбэлзэх, дотор муухайрах, ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойр хүрэх, захын мэдрэлийн ажиллагаа алдагдах, гар хөл даарах, сулбайх шинж ажиглагдаж байгаа юм.
Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед эмчилгээний дараах аргуудыг хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж эмч зөвлөж байна.
-Халуурсан үед парацетомол уухгүй байх, харин амидопирины уусмал хэрэглэх.
- Аль болохоор тайван байх, орондоо орж дулаан унтах. Вирусийн гаралтай ханиадны үед унтаж амрах нь маш чухал .
-Ханиадны үед уургийн дутагдалд ордог тул хоолоор уургаа нөхнө. Малын бөөр, зүрхийг байцаа, сонгинотой хольж жигнэж идвэл сайн.
- Аарц буцалгаж уух.
-Элэгний нухшийг чанасан, жигнэсэн байцаатай хамт идвэл сайн.
-Үе мөч хөрч, өвдөж байгаа үед халуун бигнүүрээр жин тавих, горчиз наах, гэрлээр шарах нь тустай.
-Ам хурдан хатаж цангадаг тул бүлээн ногоон цайн дээр бага зэрэг лимоны шүүс нэмж ойр ойрхон уух.
-Витамин В12–ыг шилнээс нь соруулан лийртэй хамт хольж уух.
- Хоолой, ам, хамраа ойр ойрхон сайтар цэвэрлэх.
Энэ бүгдээс хамгийн чухал нь, сайн унтаж, уургийн дутагдлыг нөхөн, шингэн зүйл сайн уух хэрэгтэй.
Яг одоо гадуур дэлгэрээд байгаа ханиадыг хүмүүс өөрсдөө эмчлэх гэж оролдон эмчийн зааваргүй эм ууж байгаагаас бага насны хүүхдүүд хүндээр өвдөх болжээ. Ханиадны шинж тэмдгүүд нь эхний үед хоолой өвдөх, идээлэх, улмаар өндөр хэм хүрч халуурах, хордлогод орох, бүх бие үе мөчөөрөө өвдөх, биеийн зарим хэсгээр харшил өгөх зэргээр илэрч байна. Түүгээр ч зогсохгүй менингит, шар өвчний үндсэн шинжүүд ч илэрч байгаа гэнэ. Толгой хүчтэй өвдөх, даралт хэлбэлзэх, дотор муухайрах, ядарч сульдах, хоолонд дургүй болох, нойр хүрэх, захын мэдрэлийн ажиллагаа алдагдах, гар хөл даарах, сулбайх шинж ажиглагдаж байгаа юм. Эдгээр шинж тэмдэг илэрсэн үед эмчилгээний дараах аргуудыг хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж эмч зөвлөж байна.

0 Сэтгэгдэл