Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Алтанхуяг: 888 төслөөс зарна гэдэг худлаа
“Чингис” бондоос экспорт дэмжих, импорт орлох төслийн уралдаан зарлахад 1151 төсөл ирж 888-ыг нь хэрэгжих боломжтой гэж Засгийн газар, Хөгжлийн банк үзсэн. Үүнээс өнөөгийн байдлаар 20 гаруй нь арилжааны банкны шалгуурт нийцэж, Хөгжлийн банкнаас санхүүжилтээ хүсээд буй гэнэ. Гэвч саяхан твиттерт “888 төсөлд шалгарсан төсөл зарна” гэх зар сонинд нийтлэгдсэн зураг “тэнүүчилсэн” билээ. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодруулахад “Тийм зүйл яваад байгаа. Тэр бол жинхэнэ хулхидаж байгаа хэрэг шүү.
Засгийн газар төсөл шалгаруулаагүй, шалгаруулах ч үгүй. Ердөө л, бидний тавьсан шаардлагад нийцсэн эсэхийг л хэлж өгсөн” гэв. Тэрээр ийнхүү няцаагаад дараах тайлбар өглөө.
“Бид энэ талаар нэгдсэн мэдээлэлтэй болох хэрэгтэй. Одоо төсөл боловсруулсан хүмүүс төслөө бариад арилжааны банкинд очих юм. Банк таны хийх ажлыг үзээд боломжийн юм гээд зээл олгохоо зөвшөөрлөө гэвэл Хөгжлийн банк шаардлагатай хөрөнгийг Чингис бондоос гаргаад банкинд өгнө. Тэр мөнгөө арилжааны банкаар дамжуулж авсан аж ахуйн нэгж төслөө хэрэгжүүлээд явах юм шүү” хэмээв. Нийт 888 төслийн 579 нь жижиг, дунд үйлвэрлэлийнх бөгөөд хамгийн багадаа 7.8 сая төгрөг, хамгийн ихдээ хоёр тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Бусад 300 орчим төсөл нь өөр салбарынх байгаа аж.
“Чингис” бондоос экспорт дэмжих, импорт орлох төслийн уралдаан зарлахад 1151 төсөл ирж 888-ыг нь хэрэгжих боломжтой гэж Засгийн газар, Хөгжлийн банк үзсэн. Үүнээс өнөөгийн байдлаар 20 гаруй нь арилжааны банкны шалгуурт нийцэж, Хөгжлийн банкнаас санхүүжилтээ хүсээд буй гэнэ. Гэвч саяхан твиттерт “888 төсөлд шалгарсан төсөл зарна” гэх зар сонинд нийтлэгдсэн зураг “тэнүүчилсэн” билээ. Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас тодруулахад “Тийм зүйл яваад байгаа. Тэр бол жинхэнэ хулхидаж байгаа хэрэг шүү. Засгийн газар төсөл шалгаруулаагүй, шалгаруулах ч үгүй. Ердөө л, бидний тавьсан шаардлагад нийцсэн эсэхийг л хэлж өгсөн” гэв. Тэрээр ийнхүү няцаагаад дараах тайлбар өглөө.

0 Сэтгэгдэл