Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар төмөр замын асуудлаа дахин өргөн барихаар боллоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр орой болж хоёр асуудал шийджээ.
УИХ-д өргөн бариад, бу­цааж татсан Төрөөс төмөр за­мын тээврийн талаар баримт­лах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Тогтоолын төсөлд зарим нэмэлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, им­портыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээр төслийн шал­гаруулалт явуулж, 1151 төсөл хүлээн авснаас 888 төслийг нь дээрх зорилтод нийцэж байна хэмээн үзсэн.
Төслүүдийг шаардагдах санхүүжилтийн хувьд хоёр тэрбум төгрөг хүртэл болон түүнээс дээш хэмжээний санхүүжилт хүссэн хэмээн ангилж, хоёр тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт хүссэн төслүүдийг санхүүжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршуулан олгохыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгаж, Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрлөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан