Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МҮЭХ-ноос УИХ-ын дарга, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлэв
МҮЭ-ийн холбооноос төсөв танах нь эдийн засгийн хүндрэлээс гарах арга биш гэдгийг илэрхийлж УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт өнөөдөр мэдэгдэл хүргүүлэв.

Мэдэгдэлд "Эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа хэдий ч хүмүүсийн цалин орлогыг багасгах, хөдөлмөр, нийгмийн хамгааллын зардлыг бууруулж танах нь буруу арга хэмжээ болно. Энэ нь хүндрэлээс гаргах биш улам хүндрүүлэх хүчин зүйл болно гэдгийг МҮЭ-ийн холбоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин цалин орлогыг нэмэгдүүлж, ажлын байрыг хадгалж хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авах нь хүндрэлээс гарахад эерэг нөлөө үзүүлж байгааг олон улсын туршлагаас тодорхой харж болно. Иймд эдийн засгийн хүндрэлийг даван туулах оновчтой, үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг МҮЭ-ийн холбоо мэдэгдэж санал болгож байна" гэжээ.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан