Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Санкт - Петербургт хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өчигдөр тус хотод хүрэлцэн очлоо.
1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй энэхүү чуулган нь Орос улсыг дэлхий ертөнцтэй холбох, улс хоорондын харилцаанд гарч буй газар зүйн болон мэдээллийн саад тотгорыг арилгаж, бизнесийн хөгжлийн хэрэгсэл болгох зорилготой юм. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн олон улсын томоохон арга хэмжээний нэг бөгөөд энэ жил 22 орны 2400 гаруй төлөөлөгч оролцохоор төлөвлөсөн байна.
Чуулга уулзалтад оролцох Ерөнхий сайдын бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Гадаад харицааны дэд сайд Д.Ганхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс багтжээ.
Өнөөдөр “Өөрчлөлтийн эрин үеийн харилцан итгэлцэл” сэдэвт нэгдсэн хуралдаанд оролцсоны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзах юм.
Мөн Засгийн газрын тэргүүн “Оросын төмөр зам” НХН-ийн ерөнхийлөгч В.И.Якунин, “Роснефть” НХН-ийн ерөнхийлөгч И.И.Сечин, нарын хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор өчигдөр тус хотод хүрэлцэн очлоо.1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй энэхүү чуулган нь Орос улсыг дэлхий ертөнцтэй холбох, улс хоорондын харилцаанд гарч буй газар зүйн болон мэдээллийн саад тотгорыг арилгаж, бизнесийн хөгжлийн хэрэгсэл болгох зорилготой юм. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн олон улсын томоохон арга хэмжээний нэг бөгөөд энэ жил 22 орны 2400 гаруй төлөөлөгч оролцохоор төлөвлөсөн байна.

0 Сэтгэгдэл