Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран ажиллана
Швейцарын хөгжлийн агентлагийн Ерөнхий захирал ноён Мартин Дахиндин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айдчлал хийж байна. Уг айлчлалын хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан эрхэм Мартин Дахиндинийг 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, Швейцарийн Холбооны улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиож байгаагаараа онцлогтой юм.
Швейцарын хөгжлийн агентлаг нь сүүлийн жилүүдэд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг сэргээн хөгжүүлэх тэр дундаа төмсний үйлдвэрлэл, малын эрүүл мэнд, бэлчээрийн менежментийг сайжруулах, малын даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн юм.
Уулзалтын үеэр ҮХАА-н дэд сайд Ц.Туваан 2009, 2010 онуудад тохиосон зудын гамшигт нэрвэгдсэн аймаг, сумд, малчин өрхүүдэд хүнсний тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж ирсэнд ноён Мартин Дахиндинд гүн талархал илэрхийллээ. Мөн цаашид хөдөө аж ахуйн гаралтай “Органик Монгол брэнд”-ийг дэлхийн зах зээлд таниулж гаргахад,“Монгол төмс хөтөлбөр”-ийн хүрээнд хүрсэн ололт амжилтыг бусад хүнсний ногооны үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлагийн техник туслалцааг аван хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

0 Сэтгэгдэл