Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд ОХУ-ыг зорив
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-25-ны хооронд ОХУ-д хийх албан ёсны айлчлалаа өнөөдөр эхлүүллээ.

Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж хэлэлцээр хийх бөгөөд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүдээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр багтаж байна.

Ерөнхий сайдын оролцох Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн ОХУ-ын эдийн засгийн олон улсын томоохон арга хэмжээний нэг юм. Энэ удаагийн чуулга уулзалтад 22 орны 2400 төлөөлөгч оролцох бөгөөд энэ сарын 22-24-нийг хүртэл  үргэлжилнэ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан