"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Х.Баттулга: Хөдөөг хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Баянхонгор аймгийн талаар мэдээлэл сайтай байгаа. Тулгамдсан олон асуудал бий. Баянхонгорыг жишиг аймаг болгох зорилт тавьж байна. Үүний нэг нь аймгийн төвөөс Хөх хот, Эрээн рүү шууд нислэг хийдэг болох тухай ярилцаж байгаа. Баруун бүсийн худалдааны төв байгуулсан учраас шууд нислэгтэй болчихвол баруун аймгуудад хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой.
“Шинэ сумын төв” төслийг 2010 онд батлуулж, 2012 онд гурван суманд 35 тэрбум төгрөг шийдүүлж авснаас Бууцагаан, Баянлиг суманд тус бүр 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл сүүлийн үед нэг сайт хөдөө рүү ямар ч үр ашиггүй хөрөнгө орууллаа гэсэн сөрөг мэдээлэл явуулжээ. 80 мянган хүнээс санал авч үр ашиггүй хөрөнгө оруулалт болсон гэж мэдээлж. Орон нутагт амьдарч байгаа хүмүүсээс санал асуугаагүй хотын ч юм уу, хаанаас авсан нь мэдэгдэхгүй ийм санал асуулгаар мэдээлэл гаргасан учир хөдөөгийнхөн маань дуу хоолойгоо илэрхийлэх нь чухал. 16 суманд таван тэрбум төгрөг хуваариллаа гэсэн нь канад технологитой уялдахгүй байна. Энэ бол “Шинэ сум” төсөл биш сумыг шинэчлэх ажил юм билээ. 70-90 жил болсон сумын төвийн хуучин байшингуудад дэд бүтэц холбоно гэдэг яваандаа үр дүнгүй болох бүтэхгүй ажил шиг санагдаад байгаа юм. Баянхонгорын таван суманд канад технологийн “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэх боломжтой ч Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны дэмжлэг хэрэгтэй байна. Энэ нь тийм ч амар шийдэгдэхгүй нь бололтой.
Ноолуур кг нь 75-80 мянган төгрөг хүрсэн учир хөдөөгийн иргэд гар дээрээ бэлэн мөнгөтэй байгаа байх. Сумын төвд орон сууц барих тухай мэдээллийг сайн хүргэж, малчдыг хуримтлал үүсгэх талаар анхаарч ойлгуулж ажиллах хэрэгтэй. Шинэ сумын төвтэй болсон хоёр өөр сумаас нэг гээд нийт гурван багшийг Испани руу хөлбөмбөгийн дасгалжуулагчийн гурван сарын сургалтад явуулсан. Энэ гурван хүн амины сууц барих технологийг давхар судалж ирээд хэрэгжүүлнэ. Ер нь хөдөөг хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “Баянхонгор аймгийн талаар мэдээлэл сайтай байгаа. Тулгамдсан олон асуудал бий. Баянхонгорыг жишиг аймаг болгох зорилт тавьж байна. Үүний нэг нь аймгийн төвөөс Хөх хот, Эрээн рүү шууд нислэг хийдэг болох тухай ярилцаж байгаа. Баруун бүсийн худалдааны төв байгуулсан учраас шууд нислэгтэй болчихвол баруун аймгуудад хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой. “Шинэ сумын төв” төслийг 2010 онд батлуулж, 2012 онд гурван суманд 35 тэрбум төгрөг шийдүүлж авснаас Бууцагаан, Баянлиг суманд тус бүр 10 тэрбум төгрөг зарцуулсан. Гэтэл сүүлийн үед нэг сайт хөдөө рүү ямар ч үр ашиггүй хөрөнгө орууллаа гэсэн сөрөг мэдээлэл явуулжээ. 80 мянган хүнээс санал авч үр ашиггүй хөрөнгө оруулалт болсон гэж мэдээлж. Орон нутагт амьдарч байгаа хүмүүсээс санал асуугаагүй хотын ч юм уу, хаанаас авсан нь мэдэгдэхгүй ийм санал асуулгаар мэдээлэл гаргасан учир хөдөөгийнхөн маань дуу хоолойгоо илэрхийлэх нь чухал. 16 суманд таван тэрбум төгрөг хуваариллаа гэсэн нь канад технологитой уялдахгүй байна. Энэ бол “Шинэ сум” төсөл биш сумыг шинэчлэх ажил юм билээ. 70-90 жил болсон сумын төвийн хуучин байшингуудад дэд бүтэц холбоно гэдэг яваандаа үр дүнгүй болох бүтэхгүй ажил шиг санагдаад байгаа юм. Баянхонгорын таван суманд канад технологийн “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэх боломжтой ч Засгийн газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны дэмжлэг хэрэгтэй байна. Энэ нь тийм ч амар шийдэгдэхгүй нь бололтой.
Ноолуур кг нь 75-80 мянган төгрөг хүрсэн учир хөдөөгийн иргэд гар дээрээ бэлэн мөнгөтэй байгаа байх. Сумын төвд орон сууц барих тухай мэдээллийг сайн хүргэж, малчдыг хуримтлал үүсгэх талаар анхаарч ойлгуулж ажиллах хэрэгтэй. Шинэ сумын төвтэй болсон хоёр өөр сумаас нэг гээд нийт гурван багшийг Испани руу хөлбөмбөгийн дасгалжуулагчийн гурван сарын сургалтад явуулсан. Энэ гурван хүн амины сууц барих технологийг давхар судалж ирээд хэрэгжүүлнэ. Ер нь хөдөөг хөгжүүлэхгүйгээр Монгол Улс хөгжихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй болов уу” гэлээ.
0 Сэтгэгдэл
























