Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Путиныг наймдугаар сард Монголд ирэхийг урьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хятадын Шанхай хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа түүнийг наймдугаар сард Улаанбаатарт ирэхийг урьсан байна.
Ерөнхийлөгч Элбэгдорж ОХУ болон Монгол Улсын хоёр талын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд “Олон асуудлыг бид шийдсэн, бас олон асуудал шийдэх шатандаа явж байна. Одоо харин иргэдээ харилцан визгүй юмуу, хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах тухай бодох хэрэгтэй байна” гэжээ.
Тэгээд үүнийгээ Улаанбаатарт нухацтай ярих хэрэгтэй гээд ОХУ-ын Ерөнхийлөгчийг ирэх наймдугаар сард Монголд айлчлахыг урьсан байна. “Таныг наймдугаар сард, хоёрдугаар хагаст нь Монголд урьж байна” гэжээ.
Владимир Путин бас Монгол Улсын ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг урьжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан