Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
Олон улсын атомын энергийн агентлагийн хэлтсийн дарга айлчилж байна
Цөмийн энергийн газрын даргын урилгаар Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн нэгдүгээр хэлтсийн дарга О.Акуна энэ долоо хоногт манай оронд ажлын айлчлал хийж байна.
Тэрбээр ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны 2012-2013 оны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн явц, 2014-2015 онд шинээр төсөл хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа, 2016-2017 онд хэрэгжүүлэх төслүүдийн төсөөлөлтэй танилцаж, холбогдох яам, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзах юм.
Хөтөлбөрийн хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид, НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзаж тухайн салбарт хэрэгжиж буй төслийн явц, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцох аж. Мөн МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Хавдар судлалын үндэсний төв, ХААИС-ийн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори зэрэг байгууллагуудаар зочилж үйл ажиллагаатай нь танилцах юм байна.
Айчлалын үр дүнд Монгол Улсын Засгийн газар, ОУАЭА хооронд 2015-2020 онд хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Цөмийн энергийн газрын даргын урилгаар Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн Техникийн хамтын ажиллагааны газрын Ази, Номхон далайн бүсийн нэгдүгээр хэлтсийн дарга О.Акуна энэ долоо хоногт манай оронд ажлын айлчлал хийж байна.Тэрбээр ОУАЭА-ийн техникийн хамтын ажиллагааны 2012-2013 оны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилтийн явц, 2014-2015 онд шинээр төсөл хэрэгжүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа, 2016-2017 онд хэрэгжүүлэх төслүүдийн төсөөлөлтэй танилцаж, холбогдох яам, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөлтэй уулзах юм.

0 Сэтгэгдэл