Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцлээ.
Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төслийг хэлэлцээд дэмжин, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
УИХ-д ажлын хэсэг байгуулагдаж, Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулиудын төслийг холбогдох байнгын хороо болон нэгдсэн чуулганаар удаа дараа хэлэлцсэн ч нэгдсэн чуулганаар хуулийг батлах эсэх тогтоол олонхийн дэмжлэг аваагүй. УИХ-ын нэр бүхий гишүүдийн саналыг төсөлд тусган дахин өргөн барьж байгаа ажээ.
Товч мэдээ
1. Агаарын тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2. Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журмыг баталлаа. Хүнсний үйл ажиллагаа эрхлэгчдэд сурталчлан таниулах, хэрэгжүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгалаа.
3. Бүгд найрамдах Эстони улсын нийслэл Таллин хотноо 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан “Цахим диплом паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Эстони улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцлээ.Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төслийг хэлэлцээд дэмжин, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

0 Сэтгэгдэл