Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
“11-11 төв”-д 900 гаруй санал хүсэлт иржээ
Засгийн газрын “11-11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 900 орчим санал хүсэлт иржээ. Түгээмэл ирсэн асуултуудад холбогдох төрийн байгууллагуудаас дараах хариултуудыг өгч байна.
-Ажилласан жилийг нөхөн тооцох хуулийн хүрээнд бүртгүүлж амжаагүй иргэн олон байгаа тул хугацааг сунгах уу?
-2014.06.01 хүртэл сунгасан. Энэ хугацаанд бүртгүүлээгүй иргэд бүртгүүлэх боломжтой.
-Буянт-Ухаа 1 хороололын сугалааны тохиролд тэнцсэн иргэд нэрсээ хаанаас харах боломжтой вэ?
-Төрийн орон сууцны корпорацийн Tosk.gov.mn цахим хуудсанд “Буянт-Ухаа-1” хорооллын сугалаанд хожсон иргэдийн овог нэр, бүртгэлийн болон регистрийн дугаар тавигдсан байгаа. Эндээс мэдээлэл авч болно.
-Зам ашигласны хураамж 20,000 төгрөг тушаадаг. Хөдөө орон нутгийн замд явахдаа энэ хураамж хүчинтэй юу?
-Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр болох 20,000 төгрөг авдаг бөгөөд хөдөө орон нутагт зорчихдоо олон улс болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах журамын дагуу 500 төгрөгийн хураамж төлнө гэж хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Засгийн газрын “11-11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 900 орчим санал хүсэлт иржээ. Түгээмэл ирсэн асуултуудад холбогдох төрийн байгууллагуудаас дараах хариултуудыг өгч байна.-Ажилласан жилийг нөхөн тооцох хуулийн хүрээнд бүртгүүлж амжаагүй иргэн олон байгаа тул хугацааг сунгах уу?

0 Сэтгэгдэл