Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
Монголын ҮХААЯ, Шизүока муж хамтран ажиллана
Монгол, Японы Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх хүрээнд Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яам энэ онд цуврал бизнес семинарыг зохион байгуулж байна.
Энэ сарын 13-нд “Монгол, Шизүокагийн эдийн засгийн хамтын ажиллагааны боломж” сэдэвт семинарыг Шизүока мужийн захиргаатай хамтран зохион байгуулав. Шизүока мужийн 40 орчим компани, орон нутгийн захиргаа, иргэдийн хурлын төлөөлөгчид, найрамдлын нийгэмлэгийн гишүүд оролцсон эл семинарт Монгол Улсын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээллийг ЭСЯ-наас танилцуулав. Семинарт Шизүока мужид айлчилж буй Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл оролцож үг хэлэв. Манай улстай эрдэс баялаг, эрчим хүч, хүнд болон хөнгөн үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүний боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг арга хэмжээнд оролцогсод тэмдэглэж байв.
Мөн өдөр Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Шизүока муж хооронд Хамтран ажиллах Санамж бичигт Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Шизүока мужийн захирагч нар гарын үсэг зурав. Шизүока мужид дэлхийд алдартай Сүзүки, Ямаха зэрэг олон тооны компани үйл ажиллагаа явуулж, дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Фужи уулыг тойрсон аялал жуулчлалын томоохон бүс байрладаг.
Өнгөрсөн хоёрдугаар сард Хоккайдо мужид эдийн засгийн семинар зохион байгуулсан. Мөн 7 дугаар сард Токио хотноо Японы Эдийн засгийн байгууллагуудын Холбоотой хамтран Бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн сацуу энэ оны намар Нигата, Оита мужид адил төстэй арга хэмжээ зохиохоор ажиллаж байна.

0 Сэтгэгдэл