Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн нөлөө бүхий сайд Х.Баттулга яагаад Засгийн газраас гарах болов

Монголын улс төрийн амьдрал улам л урьдчилан таах аргагүй болж байна. УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга хэдэн хоногийн өмнө сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргалаа. Тэрээр УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хаших ёсгүй гэдгээ ингэж илэрхийлж байв.
Ер нь УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших ёсгүй гэдгийг зөвхөн улстөрчид ч биш, энгийн иргэд ч зөвшөөрч байгаа юм. Сайд Х.Баттулга өөрийнхөө хүсэлтийг Засгийн газрын тухай хуулийн 22,1-д заасны дагуу гаргажээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Монголд шинэ төмөр зам тавихаас үүдээд Засгийн газарт ашиг сонирхлын зөрчил бий болсон нь өргөдөл гаргах гол шалтгаан болсон гэх. Өнөөгийн нөхцөлд улстөрчдийн сонирхлыг том бизнесээс гадна гадаад эдийн засгийн харилцаа ихээхэн татаж байгаа юм.
Хоёр жилийн өмнө Монгол Хятад руу төмөр зам тавих нь зүйтэй гэсэн асуудал гарч ирсэн. Ингэхдээ уул уурхайн бүтээгдэхүүнээ Япон, Өмнөд Солонгос руу хэрхэн хялбар гаргах вэ гэдгээс үүдэн  санал зөрөлдөж, үүнээс улбаалан төмөр замын цариг нь ямар байх вэ гэсэн асуудал үүссэн. Энэ нь цаанаа Монгол Улс Хятадаас эрчим хүчний бүрэн хараат байдлаас гарах сонирхолтой холбоотой байлаа.
Тухайн үед ЗТБХБ-ын сайд байсан Х.Баттулга 1,1 мянган км төмөр замыг Оросын стандартаар өргөн царигтай барих нь Оросоор дамжуулан бүтээгдэхүүнээ гаргахад хялбар гэсэн санал дэвшүүлж байсан ч, Х.Баттулга Хятад руу нүүрс, бусад ашигт малтмал гаргах ажлыг тасалдуулах гэж байна гэсэн  бусад депетутатуудын эсэргүүцэлтэй тулгарсан гэж Буриадын asiarussia.ru сайтад бичсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан