Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
МАН-ынханд хариу хэрэг үүсгэмээр юм
Өт хүртэл биед нь хүрэхээр арваганадаг гэдэг. Амьд амьтан бол өдөөд хатгаад, сийчээд байвал лав зүгээр байхгүй. Харин Лениний музейн барилга амьгүй тулдаа л өдийг хүртэл МАН-ынханд хор хүргэж чадахгүй, төр засагт гомдол хэлж чадахгүй байсаар ирж. Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Нийслэлийн шүүхийн шийдвэрийн ерөнхий газраас хуулийн дагуу Лениний музейг албадан хүлээж авахдаа хаалгыг нь эвдэж, төр өөрийнхөө өмчийг авсан.

Ингэхэд харанхуй хонгил, зэвэрсэн төмөр багана, мөөгөнцөртсөн хана, хэзээ мөдгүй нурж унах шахсан дээвэр, хаа сайгүй хөглөрөх хагархай тоосго, хог новш угтсан юм. Цагтаа Зөвлөлт Холбоот Улсын удирдагч В.И.Лениний түүхэн музей, Монгол Улсын Намын төв институт ажиллаж байсан тус байгууламжид одоогийн Монгол Ардын Нам хэтэрхий харгис хандаж, хосгүй үнэт түүхийн дурсгалт, уран дархчуудын гараар боссон түүхэн байгууламжид даанчиг хайр найргүй ханджээ хэмээн харсан байтугай сонссон хүмүүс халаглаж байсан.
Хуучин нийгмийн үед Монгол Улсын түүхийн салшгүй нэгэн хэсэг байсан барилга байгууламжууд өдгөө баар, зоогийн газар, үйлчилгээний төв болон хувирсан жишээний зөвхөн нэг нь В.И.Лениний музей. МАН-ын эзэмшилд байхдаа “Окта” төв, “Чандмань” төв, “MGL Plaza” зэргээр удаа дараа нэрээ сольж, түрээсийн байгууламж болон хувирч байсныг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Монголын төр өөрийн эзэмшил В.И.Лениний музейг 2014 оны гуравдугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу МАН-аас эргүүлэн авсан. Одоо бол В.И.Лениний музей төрийн хамгаалалтаар мануулж, хаалга нь лацтай байгаа. Төр өмчөө эргүүлэн авахын тулд нэг жилийн хугацаанд МАН-тай заргалдаж, бүх шатны шүүхэд ялсан. Маргааны шүүх хурал 11 удаа хойшилж, багагүй цаг хугацаа авсан ч Монгол Улсын гурван шатны шүүх эл музейн барилгыг хууль бусаар өмчилснийг тогтоочихсон.
Түүгээр ч зогсохгүй өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт буюу энэ сарын 9-ний өдөр Төрийн өмчийн хорооны ажлын хэсэг В.И.Лениний музейг Соёл, Спорт, Аялал жуулчлалын яаманд хүлээлгэн өглөө. Төрийн өмчийг хүлээлгэн өгөх ажилд Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх газар, ССАЖЯ, Үлэг гүрвэлийн төв музейн төлөөлөгчид ч оролцсон юм.
Уг нь, анх музейн зориулалтыг нь бодолцон үйл ажиллагааг нь сэргээхээр төр өмчөө буцаан авсан ч нөгөө байшин нь зориулалтаараа бүү хэл ямар ч үйл ажиллагаа эрхлэх аргагүй болчихоод буй. Нөгөө Монголд ганцхан музейн агааржуулагч, чийгшүүлэгч, давхар хана, үзмэр байрлуулж байсан хорго гээд юу ч үлдсэнгүй. Зүгээр л тоноод хаячихсан эвдэрхий балгасыг орхиод явчихсан. Гэтэл ийм байдалтай болгож орхисныг нь мэдэхгүй үлэг гүрвэлийн том музей болгохоор хамаг ажлаа төлөвлөчихсөн байдаг. “Эхний ээлжинд үүдэн хэсгийг нь тохижуулаад музейгээ нээнэ. Тэгээд бага багаар засварласаар бүрэн хэмжээний музейтэй болно” хэмээн Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа ярьж байсан. Гэтэл барилгын ажлыг тохижуулах бус дахин барих хэмжээний болчихсон гэдгийг олон хүн нүдээрээ үзлээ. Тийм байхад Төрийн өмчийн ерөнхий хорооноос ч, ССАЖЯ-наас ч тэр яагаад барилгын бүрэн бүтэн байдлыг нь хэвээр хүлээн авах гэж нэхэмжлэл, зарга хийхгүй байна вэ. Хэн ч гэсэн өөрийн эд зүйлээ хэн нэгэнд түр хэрэглүүлээд буцаан авахдаа бүрэн бүтэн байдлыг нь шалгадаг биз дээ. За эзэн нь тоохгүй юм аа гэхэд хэрэглэж, ашиг олж, гэдсээ цатгаж байсан нь ямар байдалтай буцаан өгч байгаадаа санаа зовох ёстой. Гэтэл МАН-ынхан нүдэн балай, чих нь дүлий оргиж, одоо бидэнд хамаагүй гэсэн аятай сууж байдаг. МАН-ынхан хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байгаа мэт яагаад барилгын дотор бүтэн хана ч үлдээсэнгүй вэ. Үүнийг шүүх хэрэгтэй. Заргалдах болохоороо тэд бүх шатаар нь л дамжсан биш билүү. Яагаад төр одоо өмчөө хамгаалж дуугарахгүй байна вэ. Лениний музейг засварлах бус дахин барих хөрөнгийг МАН-ынхан гаргах ёстой шүү дээ.
Цаана чинь тус барилгад толгой хоргодох гэсэн Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төв хүрээлэнд байгаа 200, Европын үзэсгэлэнд яваа 90, Азийн үзэсгэлэнд яваа 26, Байгалийн түүхийн музейд хадгалж байгаа 150 орчим бүрэн болон хэсэгчлэн хадгалсан үлэг гүрвэлийн ховор нандин үзмэр хүлээж байна. Хадгалах байртай болсондоо баярлаж бахдаад байгаа бол сэрээч ээ, энэ чинь байр биш балгас болчихсон байна, сайд аа...

0 Сэтгэгдэл