Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
Нэг сайдыг огцруулах, нөгөөг чөлөөлөх эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах, ҮХАА-н сайд Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Засгийн газрын гишүүн, Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлт болон, ҮХАА-н сайд Х.Баттулгын өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсний дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн боловч санал хураахын өмнө МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа болохоор өнөөдрийн чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх юм.
Харин сайдынхаа суудлаас чөлөөлөгдье гэсэн Х.Баттулга сайдыг Засгийн газррын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Түүнийг сайдаас нь чөлөөлөх эсэх асуудлаар өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаад сайдын албаас чөлөөлөхийг дэмжсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах, ҮХАА-н сайд Х.Баттулгыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Засгийн газрын гишүүн, Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлт болон, ҮХАА-н сайд Х.Баттулгын өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэх юм.УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн мэдүүлсний дагуу Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн боловч санал хураахын өмнө МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа болохоор өнөөдрийн чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх юм.
Харин сайдынхаа суудлаас чөлөөлөгдье гэсэн Х.Баттулга сайдыг Засгийн газррын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн Засгийн газар УИХ-д өргөн барьсан. Түүнийг сайдаас нь чөлөөлөх эсэх асуудлаар өчигдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаад сайдын албаас чөлөөлөхийг дэмжсэн юм.
0 Сэтгэгдэл
























