Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
Х.Баттулгыг сайдаас чөлөөлөхийг Байнгын хороо дэмжлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр болсон хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаас чөлөөлөх эсэх тухай асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар "Х.Баттулгыг сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй" гэж үзлээ.
Хамтарсан хуралдаанд оролцсон 26 гишүүний 14 нь сайд Х.Баттулгыг албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзэж, энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Х.Баттулгын хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар авч хэлэлцээд гаргасан шийдвэрийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцуулж "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сайд Х.Баттулгыг ямар шалтгаанаар сайдын ажлаасаа чөлөөлөгдөж байгааг тодруулахад ҮХАА-н сайд Х.Баттулга "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн ч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" гэсэн хариулт өгсөн юм.
Ийнхүү УИХ-ын гишүүн Х.Баттулгын ҮХАА-н сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг маргааш болох УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр болсон хамтарсан хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаас чөлөөлөх эсэх тухай асуудлыг хэлэлцээд олонхийн саналаар "Х.Баттулгыг сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй" гэж үзлээ.Хамтарсан хуралдаанд оролцсон 26 гишүүний 14 нь сайд Х.Баттулгыг албан тушаалаас нь чөлөөлөх нь зүйтэй хэмээн үзэж, энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

0 Сэтгэгдэл