Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
Байнгын хороод хамтран Х.Баттулга сайдын өргөдлийг хэлэлцэж байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуй болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан эхэллээ. Энэхүү хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэж буй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэж хуралдаанд мэдүүллээ. Үүний дараа байнгын хорооны гишүүд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаас асуулт асууж эхлэв. Засгийн газрын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга чөлөөлөгдөх болсон хүсэлтээ "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Гэвч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" хэмээн тайлбарласан байна.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцогсод ҮХАА-н сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байна.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуй болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан эхэллээ. Энэхүү хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэж буй.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг "Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэж хуралдаанд мэдүүллээ. Үүний дараа байнгын хорооны гишүүд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаас асуулт асууж эхлэв. Засгийн газрын гишүүн ҮХАА-н сайд Х.Баттулга чөлөөлөгдөх болсон хүсэлтээ "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Гэвч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" хэмээн тайлбарласан байна.
Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцогсод ҮХАА-н сайд Х.Баттулгын Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон байна.
0 Сэтгэгдэл
























