Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ шүүгчид тангараг өргөлөө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт болж, шалгарсан шат шатны шүүхийн шүүгчид өнөөдөр тангараг өргөлөө.

Сонгон шалгаруулалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 53, 54 дүгээр зарлигаар давж заалдах шатны шүүхийн 11 шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн 61 Ерөнхий шүүгчийг тус тус томилсон байна.

ШЕЗ-д болсон зарлиг гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж нарын  алба хаагчид оролцлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан