А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Төрийн машин гээд үнэгүй түлш ашигладаггүй биз дээ
ЗӨВ ШҮҮ
Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг УИХ баталлаа. Улс орны эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор Засгийн газраас ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын энэ тогтоолын долдугаар зүйлд эрхэм гишүүн Ц.Оюунбаатар “Төрийн байгууллагын тайлан, үйл ажиллагаанаас бусад асуудлаар төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээлэлд сурталчилгаа хийх, “хаалтын гэрээ” хийхийг хориглох” гэсэн заалт санаачлан оруулж. Ингээд ч энэ зүйл заалтыг хэвээр баталж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг араас нь “Ц.Оюунбаатар, М.Батчимэг гишүүн хоёр үүнийгээ хууль болгоод оруулж ирж болох юм” гэсэн үг бас дайгаатахлаа.

Цаашилбал хэвлэл мэдээллийн салбарыг санхүүгийн эх үүсвэргүй болгон боомилох ажлаа хуульчлан баталгаажуулах бололтой.
Эндээс хэд хэдэн зүйл, атгаг санаа цухалзаад байна.
Нэг. Нэгэнт энэ зүйл заалт “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол”-д орж байгаа болохоор Монгол улсын эдийн засаг хямарч, хөгжил удааширч, валютын урсгал саарсан нь хөөрхий хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тендерийн зар, зарим нэгэн сурталчилгаа, дээрээс нь дарга сайд нарын мэндчилгээ хааяа нэг тавьснаас болж байгаа юм байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн телевиз, сонин, сайтаас болоод улс орны эдийн засгийн хөгжил 2012 онд 17 хувь байснаа 2013 онд 13 хувь болж буурсан болж таарч байна. Энэ хэвлэл мэдээллийнхнээс болоод гадаад валютын нөөц хомсдоод байгаа болохоор УИХ энэ асуудлыг сүр дуулиантайгаар хэлэлцэж, цаашдаа бүр хууль гаргах нь.
Хоёрдугаарт, зах зээлийн эрүүл орчин бүрдүүлнэ гээд байдаг энэ төр засаг, ардчилсан төр өөрөө хувийн хэвшлийг дэмжихээ больж байгаа юм байна. 1998 онд гарсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн байгууллага өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосноор бүхий л сонин, телевиз, сайт хувийн хэвшлийнх болсон. Нэгэнт хувийн хэвшлийн байгууллага болохоор реклам сурталчилгаа, төлбөртэй мэдээлэл, нийтлэлээрээ санхүүждэг. Ийм төлбөртэй материал, сурталчилгаа бизнесийн аж ахуйн нэгж болон төрийн байгууллагаас л орж ирдэг нь нууц биш. Нэгэнт л энэ тогтоолд “Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээлэлд сурталчилгаа хийхийг хориглох” гээд тов тодорхой заачихсан болохоор төр сурталчилгаа, бодлого үйл ажиллагааныхаа талаар хэвлэлээр гаргахаа болих юм байна.
Гуравт нь, хэвлэл мэдээлэл бол төр, ард түмнийг холбох гүүр, индэр гэдэг үгүй болж энэ төр, засаг бодлого үйл ажиллагаагаа сурталчлахаа больж тэрүүхэн тэндээ далд нууцхан ажиллахаар шийдэж. Өөрөөр хэлбэл, тендер, сонгон шалгаруулах зар сурталчилгаагаа хэвлэлээр ил тод зарлахаа болих юм байна. Тэгээд ёстой тэрүүхэн тэндээ өөр зуураа ярьж байгаад хамгийн ойрын, хамаатан садныхаа компани аж ахуйн нэгжийг “шалгаруулдаг” л болох нь. Ер нь төр, засгийн газрын бодлого үйл ажиллагаа “нууц байдал”-д орж байгаа юм байна. Уг нь, нууц далд хийсэн бүхэн хардлага төрүүлдэг гэдэгсэн. Ер нь, хүнээс нууж хааж хийсэн юм бүхэн гоомой байдаг даа.
Дөрөвт нь, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн Монголын хууль эрх зүйд “Хаалтын гэрээ” гэдэг шинэ нэр томъёо орж ирлээ. Монголчууд “Хэлэмгий хүн сурамгай” гэж ярьдаг. Ургуулан бодоод байвал УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр “Хаалтын гэрээ” гэж өндөр дуугараад байгаа тэр түшээд өөрсдөө ийм гэрээ хийдэг болж таарч байна. Д.Дэмбэрэл, Ц.Оюунбаатар, Г.Уянга.....гээд туршлагатай хүмүүс байна, цаана чинь. Дээр нь уухай түрэн дэмжээд байгаа МАН-ын гишүүд. Уг нь бол өдөр тутмын хэдэн сонин, телевиз, сайт сайндаа л хэдэн тендерийн зар, ганц нэг мэндчилгээ, тайлан, бодлогын баримт бичиг л төлбөртэй олж тавьдаг, тэр хэрээрээ ч энэ төрийн ажил албаны талаар уншигч үзэгчид мэдээлэлтэй байгаа юмсан. Ер нь юу хийчихсэн, ямар нүгэлтэй хүн тэр хаалтын гэрээ гэгчийг хийдэг юм бол, хэн нь аль хэвлэл сонин, телевизэд ингэж их мөнгө цутгачихсан юм бэ. Үнэхээр тэгж “Хаалтын гэрээ” байгуулаад мөнгө төгрөгийг нь авчихсан юм бол энэ хэвлэлүүд УИХ, Засгийн газрыг яагаад ам уралдуулан “гөвөөд” байгаа юм бол....
Тавд нь, энэ төр засаг хэнийг ч болов өмнөө бөхөлзүүлж, үнэгүй зарах сонирхолтой юм байна. Өнөөдөр хэвлэлээр өөрсдийнхөө ажил бодлого, үйл ажиллагааг үнэ төлбөргүй сурталчлах гэж байгаа төр маргааш ШТС-уудаас төрийн машинууд түлшээ үнэ төлбөргүй авна гэх нь. Хувийн нэг компани аж ахуйн нэгжээр төрийн барилга байшин, контор, албан өрөөгөө үнэ төлбөргүй засуулна гэх нь л дээ.
Эцэст нь, энэ ардчилсан төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах хандлага, бодлого үйл ажиллагаа нь зүйрлэвэл уяа оосроо аажим, аажмаар чангалаад эцэст нь боомилон унагаах зорилготой юм байна.
Энэ бүхнийг дараах баримтуудаар нотолж болно. Орон нутагт хэвлэл хүргэлтийн зардал гэж захиалгын дүнгийн таван хувь байсныг энэ засаг 15 хувь болгож нэмэгдүүлсэн. Төрийн өмчит “Монгол шуудан” компани нь шүү дээ. Хөөрхий хөдөөгийнхнийг мэдээлэлгүй байлгаж байгаад сонгуулийн үеэр тархийг нь угааж байхад амар гэж бодсон уу, сонинуудын хөдөө орон нутгийн захиалгыг байхгүй болгож редакцуудыг туйлдуулъя гэсэн хэрэг үү. Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтөөрөө хэвлэл мэдээлэлд мөнгө зарцуулахгүй гэж тусгаад сурталчилгааны материалыг СЕХ бэлтгэж хэвлээд сонгуулийн хэсгүүдээр тараах юм гэнэ.
Ингээд Засгийн газраас эхлүүлээд “Шинэчлэлийн цонх” нэртэй сонин гаргаж эхэлсэн гэнэ. Огт байхгүй “Хаалтын гэрээ” гэдэг зохиомол зүйл гарган ирж сүржигнэж байхаар одоо байгаа, 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа яагаад зөрчөөд Төр засгийн байгууллага, Засгийн газар нь хэвлэл сонин гаргаж байгаа билээ гэж асуумаар байна.
Одоо бүр төрийн байгууллагууд, төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллээр сурталчилгаа хийхийг хориглох тухай хууль гаргах нь.
УИХ, байнгын хороо дээрх асуудлыг ярихад зүрх нь хөөрсөн тэр олон гишүүнээс нэг нь ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийсэн сурталчилгаа, “Хаалтын гэрээ” гэдэгтээ төрийн байгууллагууд, аль яам, агентлаг төсвөөс хэдий хугацаанд, хэдэн төгрөг гаргаад зарцуулчихсан талаар ямар ч мэдээ баримт, тооцоо судалгаа яриагүй, хэлээгүй билээ. Энэ нь улсын төсвийн хэдэн хувийг эзлээд өнөөгийн эдийн засгийн хямрал, хүндрэл рүү улс орныг чирээд байгаа юм бол. Ухаандаа өнөөдөр төсвийн алдагдал 300 тэрбум төгрөгт хүрээд байгаагийн хэдий хувь нь “Хаалтын гэрээ”-ний төлбөр болоод хэдэн сэтгүүлчийн халаасанд орсон юм бол.
Юутай ч, коммунизмын хий үзэгдэл гэдэг шиг “Хаалтын гэрээ” гэж нэг хий үзэгдлийг дарах нэрийн дор монголчуудын Үндсэн хуулиар олгогдсон, хэвлэн нийтлэх, мэдээлэл хүлээн авах гэсэн эрхийн гол хэрэглүүр Хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох их аянаа энэ төр засаг ёстой эрчимжүүлж, цааш цаашдаа улам чангатгаж байгаа юм байна гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй болох нь.

0 Сэтгэгдэл
2014.05.12