А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
УИХ-ын сайн малчид
Монгол Улс тавин сая малтай боллоо. Социализмын үед 25 сая малтай болох гэж төлөвлөгөө норм тавьж шахаж, шаардаж байсан хэдий ч өдий зэрэгт хүрээгүй гэдэг. Малчдад малыг нь хувьчилж өгснөөр өөрийн өмчдөө эзэн шиг хандаж, малын тоо толгой 20 жилийн дотор хоёр дахин их өссөн билээ. Монголчууд бид малаа мянга хүргэсэн малчнаа урамшуулж шагнадаг уламжлал тогтоод цөөнгүй жилийг үдсэн. Тэгвэл УИХ-д байгаа мянгат малчдадаа ч мөнгөн цар олгохоор болжээ. Уячдын хувьд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Монгол Улсын манлай уяач, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга М.Энхболд алдарт уяач, УИХ-ын гишүүн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ манлай уяач гэх зэргээр цол чимгээ төрөөс хүртсэн. Тэгэхээр одоо мянгатуудаа алдаршуулья.

УИХ-ын мянгат малчдыг дархан аварга Б.Бат-Эрдэнэ 3100 хоньтой тэргүүлж байгаа юм. Тэрээр 636 сая төгрөгөөр үнэлэгдэх 100 ямаа, 430 адуу, 20 хурдан удмын хүлэг, 70 үхэр, 3100 хоньтой. Өөрөөр хэлбэл, бараг л дөрвөн мянгат. Харин УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн хувьд 800 саяар мал сүргээ үнэлжээ. Түүний мал сүрэг нь хурдан удмын 250 адуу. Манлай уяач маань үнэд хүрэх хэдэн сайхан хүлэгтэй байя гэсэн хүсэлтэй нэгэн бололтой. Нэг адуу нь дунджаар гурван сая 200 мянган төгрөг. Үнийн дүнгээрээ АПУ-гийн гэж овоглогддог Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Батхүү 453 саяар удаална. Тэрээр мөн л адуу голдуу малтай. 420 адуу, 68 үхэртэй. Энэ удаагийн УИХ-д шинээр ширүүхэн орж ирсэн гишүүдийн нэг Ж.Батзандан маань шаггүй малчин юм. Сүхбаатарын уугуул УИХ-ын гишүүний 330 саяар үнэлсэн сүрэгт хонь 100, үхэр 20, адуу 200 бий гэнэ. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хувьд тэмээнээс бусад малыг “малладаг”. 48 адуу, 399 үхэр, 702 хонь, 345 ямаа гээд мянга гаруй малтай. Түүний сүрэг 227 саяар үнэлэгдэнэ. Бас нэг сонирхолтой сүргийн бүтэцтэй гишүүн бол Ш.Түвдэндорж. Дарханд нэр дэвшиж явсан гишүүн маань энэ удаагийн парламентад жагсаалтаар орж ирсэн. Дарханых гэсэндээ гахайн фермтэй гэж байгаа. 356 гахай түүний сүргийн цөм нь. Үүн дээр хурдан удмын хоёр, энгийн адуу гуравтай. Залуу гишүүд маань ч малч удамт ахмадуудаас юугаар дутахав. Хотын унаган хөвгүүд болох О.Содбилэг, Д.Сумьяабазар хоёр мал сүргээ 100 гаруй саяар үнэлжээ. О.Содбилэгийн хувьд хонь, үхэр, адуу, ямаа нийлсэн 300 гаруй малтай. Д.Сумъяабазар гишүүн мөн л 300 гаруй малтайгаас адуу 200, хонь 100. Манлай уячдын түрүү Ч.Улаан гишүүн 135 саяар үнэлэгдэх 120 адуутай бол Б.Наранхүү гишүүн 107 саяын үнэтэй 109 адуутай.
100 сая давсан үнэтэй мал сүрэгтэй гишүүдийг Сэлэнгийн Ж.Эрдэнэбат, Баянголын С.Эрдэнэ нар “отголжээ”. Сэлэнгэ аймгийн Засаг даргаас УИХ-д орж ирсэн Ж.Эрдэнэбат гишүүн 17 адуу, 127 үхэр, 280 хоньтой. Архангайн унаган хүү С.Эрдэнэ гишүүн 96 хонь, 47 үхэр, 42 адуутай гэнэ.
Сонирхож үзвэл 21 аймгийн Засаг дарга нар дунд маань мянгат малчин алга. Хоёроос зургаан зуу хүртэлх малтай харагдана лээ. Тэгэхээр манай төрийн түшээд маань мянгат малчин, сайн малчин сайшаалыг хүртээд зогсохгүй малчин гэсэн үнэмлэхийн эзэд нэлээд хэд байгаа юм.

0 Сэтгэгдэл