А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
“Шударга ёс”: Оюу толгойд төр нэмж ачаалал авах ёсгүй
“Шударга ёс” эвслийн бүлэг Зам, тээврийн сайд А.Гансүхээс Авто тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого болон төмөр замын бодлогын хэрэгжилт, ажлын байдлын талаар хаалттай мэдээлэл сонссон байна. Сүүлийн үед сайд нарын хэлж байгаа мэдээлэл зөрж, төмөр замын бүтээн байгуулалтад мөнгө өгсөн үү, үгүй юу гэдэг эргэлзээ үүссэн. Үүний тайлбарыг Зам, тээврийн сайд А.Гансүхээс сонсоход Хөгжлийн банкнаас 20 орчим сая ам.доллар өгсөн, 50 сая ам.доллар аваагүй учир төлөвлөсөн ажил яваагүй гэж дүгнэж буйгаа бүлгийн дарга онцоллоо.
Эдийн засгийг эрчимжүүлэх асуудалд Оюу толгойтой холбоотой хэсэгт яагаад завсарлага авснаа тайлбарлав. Одоогийн мөрдөж байгаа гэрээний хүрээнд Засгийн газар, УИХ дэмжлэг үзүүлэн ажиллах хууль эрхзүйн орчин бүрдүүлсэн. Гэтэл дахин өөр байдлаар дэмжлэг үзүүлэн ажиллахыг зааж өгч, нэмэлт ачаалал авч болохгүй гэж үзжээ.
Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх тухайд бүлгийн гишүүн О.Баасанхүү ямар нэг мэдээлэл өгөөгүй гэнэ. Ер нь, уучлалт гуйхад л хангалттай гэх мэтээр хоорондын харилцааны, ааш араншингийн тухай хөндөх нь байж боломгүй зүйл. Харин хариуцсан салбартай нь холбогдуулан авч үзэх ёстой гэж “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.
Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг тус бүлэгт Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулжээ. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд геологийн мэдээлэл хангалтгүй учир ашигт малтмал бүрээр нь нарийвчлан бодлого гаргах ёстой гэсэн санал гишүүдээс гарсныг нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг хүлээн авчээ. Ингээд уг төсөлд ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна.
“Шударга ёс” эвслийн бүлэг Зам, тээврийн сайд А.Гансүхээс Авто тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого болон төмөр замын бодлогын хэрэгжилт, ажлын байдлын талаар хаалттай мэдээлэл сонссон байна. Сүүлийн үед сайд нарын хэлж байгаа мэдээлэл зөрж, төмөр замын бүтээн байгуулалтад мөнгө өгсөн үү, үгүй юу гэдэг эргэлзээ үүссэн. Үүний тайлбарыг Зам, тээврийн сайд А.Гансүхээс сонсоход Хөгжлийн банкнаас 20 орчим сая ам.доллар өгсөн, 50 сая ам.доллар аваагүй учир төлөвлөсөн ажил яваагүй гэж дүгнэж буйгаа бүлгийн дарга онцоллоо. Эдийн засгийг эрчимжүүлэх асуудалд Оюу толгойтой холбоотой хэсэгт яагаад завсарлага авснаа тайлбарлав. Одоогийн мөрдөж байгаа гэрээний хүрээнд Засгийн газар, УИХ дэмжлэг үзүүлэн ажиллах хууль эрхзүйн орчин бүрдүүлсэн. Гэтэл дахин өөр байдлаар дэмжлэг үзүүлэн ажиллахыг зааж өгч, нэмэлт ачаалал авч болохгүй гэж үзжээ.

0 Сэтгэгдэл