А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Өнөөдөр олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр
1991 онд болсон ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оноос тавдугаар сарын 3-ныг Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна.
1991 оны тавдугаар сарын 3-нд Намибын нийслэлд Африкийн хараат бус хэвлэлүүдийн төлөөлөгчид “Виндхукын тунхаглал” гаргаж дэлхийн улс орнуудын засгийн газруудад хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан шинж төрхийг хамгаалахыг уриалсан байна. Энэ тунхаглалд ардчилсан нийгмийн үндсэн хэсэг нь хараат бус хэвлэл оршин тогтнох явдал гэж заажээ.
Үүнээс хойш энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг болж сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх болон амь нас, эрүүл мэндийг хамгаалах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэхэд олон нийтийн анхаарлыг хандуулж иржээ.
Энэ өдөр мөн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад хувь нэмэр оруулсан хүмүүсийг ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн шагнал болох Гильермо Каногийн нэрэмжит шагналаар шагнадаг юм. Колумбын сэтгүүлч Гильермо Кано албан үүргээ гүйцэтгэж яваад 1986 онд амь алдсан юм. 25 мянган доллар дагалддаг энэ шагналаар хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг шагнадаг байна.

Зөвхөн өнгөрсөн 2013 онд гэхэд л дэлхий даяар албан үүргээ гүйцэтгэж явсан 108 сэтгүүлч амь үрэгдэж, өөр 87 сэтгүүлчийг хулгайлсан мэдээлэл байна. Үүний зэрэгцээ бараг 2000 сэтгүүлч хүчирхийлэлд өртөж, 77 сэтгүүлч эх орноосоо зугтаахаас аргагүй болон, 826 сэтгүүлчийг эрх баригчид баривчилсан байна.
Нас барсан сэтгүүлчдийн 40 хувь нь байлдаан, мөргөлдөөн болж байгаа улс орнуудад амь алджээ. Зөвхөн Сирид гэхэд л 10 сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн байхад Хятадад 30 сэтгүүлчийг мэргэжлийн нь үйл ажиллагаатай холбогдуулан баривчилсан мэдээ байна.
ЗӨВ ШҮҮ
1991 онд болсон ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оноос тавдугаар сарын 3-ныг Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байна. 1991 оны тавдугаар сарын 3-нд Намибын нийслэлд Африкийн хараат бус хэвлэлүүдийн төлөөлөгчид “Виндхукын тунхаглал” гаргаж дэлхийн улс орнуудын засгийн газруудад хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан шинж төрхийг хамгаалахыг уриалсан байна. Энэ тунхаглалд ардчилсан нийгмийн үндсэн хэсэг нь хараат бус хэвлэл оршин тогтнох явдал гэж заажээ.
Үүнээс хойш энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг болж сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх болон амь нас, эрүүл мэндийг хамгаалах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэхэд олон нийтийн анхаарлыг хандуулж иржээ.
Энэ өдөр мөн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад хувь нэмэр оруулсан хүмүүсийг ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн шагнал болох Гильермо Каногийн нэрэмжит шагналаар шагнадаг юм. Колумбын сэтгүүлч Гильермо Кано албан үүргээ гүйцэтгэж яваад 1986 онд амь алдсан юм. 25 мянган доллар дагалддаг энэ шагналаар хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг шагнадаг байна.

Зөвхөн өнгөрсөн 2013 онд гэхэд л дэлхий даяар албан үүргээ гүйцэтгэж явсан 108 сэтгүүлч амь үрэгдэж, өөр 87 сэтгүүлчийг хулгайлсан мэдээлэл байна. Үүний зэрэгцээ бараг 2000 сэтгүүлч хүчирхийлэлд өртөж, 77 сэтгүүлч эх орноосоо зугтаахаас аргагүй болон, 826 сэтгүүлчийг эрх баригчид баривчилсан байна.
Нас барсан сэтгүүлчдийн 40 хувь нь байлдаан, мөргөлдөөн болж байгаа улс орнуудад амь алджээ. Зөвхөн Сирид гэхэд л 10 сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн байхад Хятадад 30 сэтгүүлчийг мэргэжлийн нь үйл ажиллагаатай холбогдуулан баривчилсан мэдээ байна.
0 Сэтгэгдэл
2014.05.03
























