А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Х.Баттулга сайд огцрох өргөдлөө өглөө
УИХ-ын гишүүн, ҮХААХҮ-ийн сайд Х.Баттулга өчигдөр “давхар дээл”-ээ тайлья гэсэн санал кабинетээсээ ганцаараа өгч, Ерөнхийлөгчийн Том төрөөс Ухаалаг төр рүү гэсэн төслийг Шинэчлэлийн Засгийн газраас ганцаараа дэмжсэн. Харин УИХ-ын гишүүдийн хэзээ ч байгаагүйгээр хуралдсан хуралдааны үр дүнд түүхэнд анх удаа эцсийн хэлэлцүүлэгт орсон төслийг унагах шийдвэр гаргаж, сайд нарын давхар дээлийг тайлуулахгүй гэлээ. Тиймээс УИХ-ын гишүүн, ҮХААХҮ-ийн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдын суудлаас огцрох хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгснийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар З.Энхболд дарга уншиж танилцууллаа.
Тэрбээр “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг дэмжиж, 2014 оноос эхлэн хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Гэвч уг хуулийн төсөл өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр дэмжлэг авалгүй унасан билээ. Түүний хүсэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж огцруулах эсэхийг шийдвэрлэх учиртай.
БОЛЬЁ ОО
үнэхээх зөв шийдвэр гаргажээ. амжилт хүсье. харин одоо бусад АН-ын нөхдүүд үлгэр жишээ авч ард түмнийхээ төлөө зөв шийдвэр гаргах хэрэгтэй
Battulga said jinhen er hun shig shiidver gargasan baina Erhem saiduud ene metchilen suudaltaigaa zuuraldahgui baih ni deer biz ee Harin odoo Temuujin said eeriin huselteeree buuh heregtei Temuujin saidaa chi 7 ug amnaasaa ungahdaa tuunii 5 ni tsagdaag muulj baidag shuu dee Odoo bolloo Battulga saidaas zevelgee abch suudalaasaa buudaa chi tsaashaa ymar ch ajil hiij chadahaargui bolloo. Demjih hun baihgui shuu dee chamd tarhia ugaalgasan heden zaluuchuud l baina Mongold chamaas eer huulich baidaggui yum shig bitgii aashil daa huu min ee
УИХ-ын гишүүн, ҮХААХҮ-ийн сайд Х.Баттулга өчигдөр “давхар дээл”-ээ тайлья гэсэн санал кабинетээсээ ганцаараа өгч, Ерөнхийлөгчийн Том төрөөс Ухаалаг төр рүү гэсэн төслийг Шинэчлэлийн Засгийн газраас ганцаараа дэмжсэн. Харин УИХ-ын гишүүдийн хэзээ ч байгаагүйгээр хуралдсан хуралдааны үр дүнд түүхэнд анх удаа эцсийн хэлэлцүүлэгт орсон төслийг унагах шийдвэр гаргаж, сайд нарын давхар дээлийг тайлуулахгүй гэлээ. Тиймээс УИХ-ын гишүүн, ҮХААХҮ-ийн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдын суудлаас огцрох хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгснийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар З.Энхболд дарга уншиж танилцууллаа.Тэрбээр “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төслийг дэмжиж, 2014 оноос эхлэн хэрэгжих ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Гэвч уг хуулийн төсөл өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр дэмжлэг авалгүй унасан билээ. Түүний хүсэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж огцруулах эсэхийг шийдвэрлэх учиртай.

0 Сэтгэгдэл
2014.05.02
2014.05.02
2014.05.02
























