А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
О.Баасанхүү гишүүн хэр удаан тэвчих вэ
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан тогтоолын төслийн мөрөөр маш их шахалт дарамт ирж буйг тэрээр хэллээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүл гээд янз бүрийн байдлаар дарамтлах гэж оролдсон, гүтгэсэн. Би өөрөө хуульч хүн учраас аль нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, юу нь жинхэнэ сэтгүүлчийн байр суурь, үзэл бодол вэ гэдгийг мэднэ” гэв. Одоохондоо бүх шахалт нь гаднаас ирж буй бөгөөд “Шударга ёс” эвслийн бүлэг дотроос шахаж, шаардсан зүйл гараагүй хэмээсэн юм. Хууль зүйн сайдын суудлаас Х.Тэмүүжинг огцруулах шаардлага тавьж байсан ч түүнээсээ ухарч, төслөө татаж авна гэсэн “бор шувуу” нисээд буй. Энэ нь ч тийм оргүй үг биш бололтой. Өчигдрийн байдлаар О.Баасанхүү гишүүн “Одоогоор би төслөө буцаагаад авчихсан юм алга. Авч болохгүй ч гэсэн юм байхгүй” гэлээ. Мөн тэрээр “Би тэвчээртэй харж байгаа. Хуульч учраас баримттай зүйлүүдийг л дэлгэн ярьж байна” хэмээсэн. Бүтэн жилийн турш “бодож боловсруулсан” үндэслэлүүдээ парламентын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд л өргөн барьсан. Гэвч түүнээс хойш 24 хоног өнгөрөхөд эрчим нь суларч, идэвх нь буурсанаас үзэхэд дахиад хагас сар болчихвол чимээгүйхэн татаад авчихаж мэдэх нь. Гэвч түүний тэвчээртэй хүлээж буй зүйлс Х.Тэмүүжинг суудлаас нь түлхэж унагах үндэслэлүүдээрээ ядаж уучлалт гуйх түвшинд хүрч, шалдаа буужээ. Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “MRI” тоног төхөөрөмжийг эвдэлснээ хүлээн зөвшөөрөх ёстой гэнэ. Үнэн хэрэгтээ тэр төхөөрөмж нь эвдэрсэн зүйлгүй одоо хүртэл бүрэн бүтэн байгаа, барилга дуустал түр зогсоочихсон гэж сайд мэдэгдэж байсан. Мөн твиттер хуудсаараа дамжуулж цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дайрч доромжилсон, үүнийхээ төлөө жирийн цагдаагаас эхлүүлээд жижүүрийн офицер хүртэл бүгдээс уучлалт гуйх хэрэгтэй гэсэн. Өөр нэг шаардлага нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хүүхдээ үрчлүүлсэн гэдгээ залуу хүний алдаа байж ээ гээд хүлээн зөвшөөрчихвөл О.Баасанхүү саналаа татаж болох гэнэ. Энэ бүхэн 24 хоногийн өмнөх О.Баасанхүүгийн зорилгоос өөр.
УИХ-ын гишүүн өргөн барьсан тогтоолын төслөө эргүүлж татах гуравхан тохиолдол байдаг аж. Хэрэв шинээр судлах, нэмж баримтжуулах асуудал гарч ирвэл түр татна. Нөгөөтэйгүүр холбогдох хүн нь дутагдал, хохирлоо барагдуулчихлаа гэвэл татаж болно. Гуравт, ерөөсөө огцруулахаа болилоо гэвэл татдаг гээд О.Баасанхүү гишүүний хувьд хоёр дахь тохиолдлоор явааг хэллээ. Гэхдээ л эрчимтэй орж ирээд, идэвхтэй эсэргүүцэж байсан гишүүний инерц ямар шалтгаанаар ингэтлээ суларсан нь тодорхойгүй байна. Тэр үнэхээр сайдыг унах хүртэл тэвчиж чадах болов уу.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан тогтоолын төслийн мөрөөр маш их шахалт дарамт ирж буйг тэрээр хэллээ. “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүл гээд янз бүрийн байдлаар дарамтлах гэж оролдсон, гүтгэсэн. Би өөрөө хуульч хүн учраас аль нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, юу нь жинхэнэ сэтгүүлчийн байр суурь, үзэл бодол вэ гэдгийг мэднэ” гэв. Одоохондоо бүх шахалт нь гаднаас ирж буй бөгөөд “Шударга ёс” эвслийн бүлэг дотроос шахаж, шаардсан зүйл гараагүй хэмээсэн юм. Хууль зүйн сайдын суудлаас Х.Тэмүүжинг огцруулах шаардлага тавьж байсан ч түүнээсээ ухарч, төслөө татаж авна гэсэн “бор шувуу” нисээд буй. Энэ нь ч тийм оргүй үг биш бололтой. Өчигдрийн байдлаар О.Баасанхүү гишүүн “Одоогоор би төслөө буцаагаад авчихсан юм алга. Авч болохгүй ч гэсэн юм байхгүй” гэлээ. Мөн тэрээр “Би тэвчээртэй харж байгаа. Хуульч учраас баримттай зүйлүүдийг л дэлгэн ярьж байна” хэмээсэн. Бүтэн жилийн турш “бодож боловсруулсан” үндэслэлүүдээ парламентын хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд л өргөн барьсан. Гэвч түүнээс хойш 24 хоног өнгөрөхөд эрчим нь суларч, идэвх нь буурсанаас үзэхэд дахиад хагас сар болчихвол чимээгүйхэн татаад авчихаж мэдэх нь. Гэвч түүний тэвчээртэй хүлээж буй зүйлс Х.Тэмүүжинг суудлаас нь түлхэж унагах үндэслэлүүдээрээ ядаж уучлалт гуйх түвшинд хүрч, шалдаа буужээ. Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн “MRI” тоног төхөөрөмжийг эвдэлснээ хүлээн зөвшөөрөх ёстой гэнэ. Үнэн хэрэгтээ тэр төхөөрөмж нь эвдэрсэн зүйлгүй одоо хүртэл бүрэн бүтэн байгаа, барилга дуустал түр зогсоочихсон гэж сайд мэдэгдэж байсан. Мөн твиттер хуудсаараа дамжуулж цагдаагийн бие бүрэлдэхүүнийг дайрч доромжилсон, үүнийхээ төлөө жирийн цагдаагаас эхлүүлээд жижүүрийн офицер хүртэл бүгдээс уучлалт гуйх хэрэгтэй гэсэн. Өөр нэг шаардлага нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хүүхдээ үрчлүүлсэн гэдгээ залуу хүний алдаа байж ээ гээд хүлээн зөвшөөрчихвөл О.Баасанхүү саналаа татаж болох гэнэ. Энэ бүхэн 24 хоногийн өмнөх О.Баасанхүүгийн зорилгоос өөр.УИХ-ын гишүүн өргөн барьсан тогтоолын төслөө эргүүлж татах гуравхан тохиолдол байдаг аж. Хэрэв шинээр судлах, нэмж баримтжуулах асуудал гарч ирвэл түр татна. Нөгөөтэйгүүр холбогдох хүн нь дутагдал, хохирлоо барагдуулчихлаа гэвэл татаж болно. Гуравт, ерөөсөө огцруулахаа болилоо гэвэл татдаг гээд О.Баасанхүү гишүүний хувьд хоёр дахь тохиолдлоор явааг хэллээ. Гэхдээ л эрчимтэй орж ирээд, идэвхтэй эсэргүүцэж байсан гишүүний инерц ямар шалтгаанаар ингэтлээ суларсан нь тодорхойгүй байна. Тэр үнэхээр сайдыг унах хүртэл тэвчиж чадах болов уу.
0 Сэтгэгдэл
























