Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эвслийн бүлгийн эндүүрэл
“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга “Зам, тээврийн сайд А.Гансүхээс мэдээлэл авахаар дуудуулсан ч том толгой гаргаж ирсэнгүй. Сайд нар ийм хариуцлагагүй байж болохгүй” хэмээн хэвлэлд мэдээлэл өгчээ. Тус эвслийн бүлгээс урьдчилж мэдэгдэлгүйгээр, өнөөдөр өглөөний 09.30 цагт гэнэтхэн сайд А.Гансүхийг бүлгийн хуралд ирж мэдээлэл өгөхийг хүссэн байна. Харин Зам, тээврийн яаманд Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал давхацсан тул өөрийн биеэр эвслийн бүлгийн хуралдаанд очиж чадаагүй байна. Сайд А.Гансүх болон Зам, тээврийн яамны удирдлагууд Япон улсын Засгийн газрын гишүүн болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хэлэлцээр хийж, санамж бичигт гарын үсэг зурах зэрэг албан ёсны арга хэмжээтэй байсныг “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээгүй байсан бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан