А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Хямарсан хямраагүй, хямарсан хямраагүй
Цас орж байгаа ч маргааш ургамал цэцэг сайхан ургана гэдэг шиг эдийн засаг удахгүй сайжирна гэдэгт итгэж байна гэсэн популист үгээр Засгийн газарт УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын зарим гишүүн доль цохиж байгаа бол МАН-ын гишүүдийн шруф АН-ын Ж.Батзандан тэргүүтэй гишүүдэд нөлөөлж байгааг өнөөдрийн УИХ-ын чуулганаас харж болохоор байгаа юм.
Эдийн засаг сайн байгаа гэдгийг ухуулах гэж ядахдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “ жилийн найман хувийн зээлээр байр авсан хүмүүс Чингис бондын ач гэж бод.Бас Монгол улс анх удаа энэ мөнгөний ачаар онгоцтой болсон. Харин үлдсэн хувь нь Хөгжлийн банкминд байгаа. Би эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд эдийн засаг хямарсан гэж үзэхгүй байна. Гэхдээ валютын ханш бол өсч байгаа ч 1800 хүрээгүй шүү дээ” хэмээгээд Монголын хувь заяа энэ танхимд суугаа 76 хүнээс шалтгаална хэмээн тал засав. Гэтэл өнөөх ам.доллар аль хэдийнэ 1800 төгрөг хүрчихэж. Төр бодлогоо зөөллөж хувийн хэвшлээ дэмжиж гэмээнэ эдийн засгийн хямралаас мултарна хэмээн Н.Батбаяр сайдыг мөрөөдөж суухад 22700 аж ахуйн нэгж үүдээ барьчихаж. Харин Засгийн газар 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлнэ гэж итгэж байгаа юм.
Энэ бүхнээс иргэд л эдийн засаг хямарсан хямраагүй, хямарсан хямраагүй хэмээн өрөөнийхөө цонхон дээрх цэцгийн навчийг тасалж эцсийн дүнг гаргахаар болоод үлдэх шив дээ.
Цас орж байгаа ч маргааш ургамал цэцэг сайхан ургана гэдэг шиг эдийн засаг удахгүй сайжирна гэдэгт итгэж байна гэсэн популист үгээр Засгийн газарт УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын зарим гишүүн доль цохиж байгаа бол МАН-ын гишүүдийн шруф АН-ын Ж.Батзандан тэргүүтэй гишүүдэд нөлөөлж байгааг өнөөдрийн УИХ-ын чуулганаас харж болохоор байгаа юм.Эдийн засаг сайн байгаа гэдгийг ухуулах гэж ядахдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “ жилийн найман хувийн зээлээр байр авсан хүмүүс Чингис бондын ач гэж бод.Бас Монгол улс анх удаа энэ мөнгөний ачаар онгоцтой болсон. Харин үлдсэн хувь нь Хөгжлийн банкминд байгаа. Би эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд эдийн засаг хямарсан гэж үзэхгүй байна. Гэхдээ валютын ханш бол өсч байгаа ч 1800 хүрээгүй шүү дээ” хэмээгээд Монголын хувь заяа энэ танхимд суугаа 76 хүнээс шалтгаална хэмээн тал засав. Гэтэл өнөөх ам.доллар аль хэдийнэ 1800 төгрөг хүрчихэж. Төр бодлогоо зөөллөж хувийн хэвшлээ дэмжиж гэмээнэ эдийн засгийн хямралаас мултарна хэмээн Н.Батбаяр сайдыг мөрөөдөж суухад 22700 аж ахуйн нэгж үүдээ барьчихаж. Харин Засгийн газар 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлнэ гэж итгэж байгаа юм.
Энэ бүхнээс иргэд л эдийн засаг хямарсан хямраагүй, хямарсан хямраагүй хэмээн өрөөнийхөө цонхон дээрх цэцгийн навчийг тасалж эцсийн дүнг гаргахаар болоод үлдэх шив дээ.
0 Сэтгэгдэл
























