А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Ц.Нямдорж Х.Баттулгаас уучлал гуйх шийдвэрийг Дээд шүүх гаргалаа

УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхээр хэлэлцлээ. Шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь УИХ-ын гишүүн Х.Баттулгаас уучлалт гуйхаар болж байна. Маргааныг дахин сануулбал 2012 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Сайд ба сэтгүүлч" телевизийн ярилцлагад орохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэн юм. Харин Х.Баттулга гишүүн үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд 2012 оны тавдугаар сарын 18-нд гомдлыг хэлэлцээд, сайд Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан билээ. Үүний дараа Ц.Нямдорж гишүүн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Ямартаа энэ асуудал явсаар өнөөдөр дээд шүүхээр дахин хэлэлцэж шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын талд гарлаа. Тэгхээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шүүхийн шийдвэрийн дагуу олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Х.Баттулгаас уучлал гуйх болж таарлаа.
Та авто машины бүх төрлийн мэдээ мэдээлэл болон хот хоорондын нийтийн тээврийн цагийн хуваарь,үнэ тарифийг зөвхөн манайхаас асуугаарай.Авто тээвэр, аялал жуулчлалын төвлөрсөн лавлах 1900-1973

0 Сэтгэгдэл
19001973

2014.04.24
2014.04.24