А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
”Давхар дээл”-ийн хуулийг хэлэлцэх боломжгүй боллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт Засгийн газрын тухай хууль өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг батлах байсан ч байнгын хороодын хуралдаан цуцлагдсантай холбогдуулан дахин хойшиллоо.
УИХ-ын өнгөрөгч долоо хоногийн чуулганаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх талаар зохицуулах Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ дагуу тус байнгын хороо энэ долоо хоногийн мягмар гарагт дээрх хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Үүнээс шалтгаалан УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх тов дахин хойшилж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн М.Энхболд байнгын хорооны ирц яагаад хүрээгүй, гишүүд хурал тасалсан шалтгаанаа тайлбарласан уу гэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 19 гишүүнтэйгээс долоон гишүүн ирсэн. Үүнд МАН-ын гурав, “Шударга ёс” эвслийн хоёр, С.Дэмбэрэл болон миний бие байсан. Ирэх долоо хоногт байнгын хорооны хуралдааны ирцээ бүрдүүлж, асуудлыг хэлэлцэх бүрэн боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд "Давхар дээл"-ийн хуулийг хэлэлцүүлэг ирэх долоо хоног хүртэл хойшилж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт Засгийн газрын тухай хууль өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийг батлах байсан ч байнгын хороодын хуралдаан цуцлагдсантай холбогдуулан дахин хойшиллоо. УИХ-ын өнгөрөгч долоо хоногийн чуулганаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх талаар зохицуулах Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Энэ дагуу тус байнгын хороо энэ долоо хоногийн мягмар гарагт дээрх хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийх байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадаагүй. Үүнээс шалтгаалан УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх тов дахин хойшилж байна.

0 Сэтгэгдэл