А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Олон улсын валютын сангийн захирлын зөвлөл шинэчлэгдэнэ
ЗӨВ ШҮҮ
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Олон улсын валютын сангийн Ерөнхий хэлэлцээрт захирлуудын зөвлөлийн шинэчлэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьжээ.
Учир нь, олон улсын валютын сангийн байгууллагын засаглалыг сайжруулах, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, квотын багц шинэчлэл хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү багц шинэчлэлээр Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн бүтцийг шинэчлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, захирлуудын зөвлөлийн хөгжингүй оронд хамаарах хоёр суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэн Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орны оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих, Олон улсын валютын сангийн квотын хэмжээг нэмэгдүүлэх зорилготой аж. Өнөөдрийн байдлаар Олон улсын валютын сангийн квотын хэмжээг нэмэгдүүлэхийг 188 гишүүн улсаас 78.51 хувийн квоттой 158 гишүүн улс, засаглалын шинэчлэлийн талаар ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийт гишүүн улсаас 76.13 хувийн саналын эрхтэй 142 гишүүн улс тус тус хүлээн зөвшөөрсөн байна. Нийт гишүүн улсын 85 хувийн саналаар энэхүү шинэчлэл хүчин төгөлдөр болно гэж төсөл санаачлагч үзжээ.

0 Сэтгэгдэл
2014.04.21