А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж өнөөдөр БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн, доктор И Жэ Ён, БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн бүс нутгийн судалгааны төвийн судлаач, доктор Жэ Сон Хунь, Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор Х.Лхагвасүрэн нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн салбарын тэргүүн И Жэ Ён хэлэхдээ, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гин Хэ-гийн баримталж буй бодлогын хүрээнд гурван үндсэн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж буй. Нэг тив-Галт тэрэг хөтөлбөр нь, эрчим хүч, төмөр замын нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, Бүтээлч тив хөтөлбөр нь, Техник технологийн хувьд өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах, Боловсон хүчний солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Энхтайванч тив хөтөлбөр нь, Ази болон Евро-азийн хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байгаа учир Эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцуулаад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой санал солилцов.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлаад 22 жил болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2011 оноос эрх зүйн шинжлэлийн бодлого эрчимжиж байна. Улс орныхоо эдийн засгийн хөгжилтэй холбоотой голлох хуулийг гаргах, ялангуяа хөрш орнуудтайгаа гадаад худалдааг өргөжүүлэх бодлого барьж байгааг онцлов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж өнөөдөр БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн тэргүүн, доктор И Жэ Ён, БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн бүс нутгийн судалгааны төвийн судлаач, доктор Жэ Сон Хунь, Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор Х.Лхагвасүрэн нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.БНСУ-ын Олон Улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн салбарын тэргүүн И Жэ Ён хэлэхдээ, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гин Хэ-гийн баримталж буй бодлогын хүрээнд гурван үндсэн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж буй. Нэг тив-Галт тэрэг хөтөлбөр нь, эрчим хүч, төмөр замын нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, Бүтээлч тив хөтөлбөр нь, Техник технологийн хувьд өргөжүүлэн хөгжүүлж хамтран ажиллах, Боловсон хүчний солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Энхтайванч тив хөтөлбөр нь, Ази болон Евро-азийн хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж байгаа учир Эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах зэрэг хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байгаагаа танилцуулаад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой санал солилцов.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлаад 22 жил болсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2011 оноос эрх зүйн шинжлэлийн бодлого эрчимжиж байна. Улс орныхоо эдийн засгийн хөгжилтэй холбоотой голлох хуулийг гаргах, ялангуяа хөрш орнуудтайгаа гадаад худалдааг өргөжүүлэх бодлого барьж байгааг онцлов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
























