А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
“Давхар дээл”-ийг хэн сэдэж, хэзээ хэн хэн өмсч байсан юм бол
УИХ-ын гишүүдийг, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж “Давхар дээл” өмслөө хэмээн МАН-ынхан эсэргүүцлийн жагсаал хийж шоу үзүүлбэр үзүүлэв.
УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүний албыг давхар хашдагийг болиулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барьснаас хойш МАН-ынхан үүнийг болиулахаар шаардлага тавьсаар ирсэн. Засгийн газрын тухай энэ хуулийг хэлэлцэхэд уг үндсийг нь баталгаажуулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой, энэ бүхнийг нэг мөр шийдэн 2016 оноос эхлэн мөрдөх нь зүйтэй хэмээн УИХ дахь АН-ын бүлэг тайлбарлаж байгаа ч АН-ынхан ийн давхар алба хашиж байгаа нь МАН-ын гишүүдийн атаархлыг төрүүлэн шээсийг нь гоожуулах гэж байгаа бололтой.
Эхлээд тэд Засгийн газрын ухай хуулийг хэлэлцэхэд Засгийн газарт давхар алба хашиж байгаа 17 хүний парламентын чуулганд оруулахгүй хэмээн хоолойгоо сөөтөл хашгираад энэ нь ямар нэгэн хуульд харшлахгүй гэдгийг олйгохоороо өөрсдийнхөө талд ард иргэдийг татахаар Чингисийн талбайд жагсаал нэртэй шоу тоглолт зохион байгууллаа.

Гэхдээ өнөөдөр ийн өндөр дуугаар хашгиргч байгаа МАН-ын гишүүд цагтаа яг ийм байдлаар “давхар дээл” өмсөн ард түмний татварын мөнгийг идэж байснаа мартаж орхисон бололтой.
Хамгийн сонирхолтой нь УИХ-ын гишүүд ийн хоёр алба давхар хаших тухай Үндсэн хуулийн дордохын долоон өөрчлөлтийг энэ нам эрх барьж, УИХ-д олонхи байхдаа хүч түрэн хийж байснаа бүр мартсан бололтой.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гэхэд л 2000 оноос 2012 он хүртэл дөрвөн Засгийн газарт ХЗДХ-ийн сайдын албаг давхар хашиж байжээ. МАН-ын өнөөгийн дарга М.Энхболд гэдэг хүн хоёр ч Засгийн газарт Шадар сайд гэдэг албыг УИХ-ын гишүүний албатай хамтруулан хашиж байхдаа “Давхар дээлээ тайлъя” гэж нэг удаа ч болтугай ган хийгээгүй байх юм.

1. 2000-2004 онд МАН засгийн эрх барьж, Н.Энхбаяр Ерөнхий сайд байхад Засгийн газрын гишүүдээс 4 нь давхар дээлтэй байсна байна.

2. 2004 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газар 17 сайдтай ажилласны 13 нь УИХ-ын гишүүн байж

3. Зургаахан сарын дараа энэ засгийг огцруулж гарч ирсэн М.Энхболдын Үндэсний эв нэгдлийн Засгийн газраас 15 хүн УИХ-ын гишүүн байсан байна.

4. М.Энхболдыг шахаж гарч ирсэн С.Баярын Засгийн газар 15 гишүүнтэй байсны 8 хүн нь мөн л давхар дээлтэй байж.

5. 2008 онд долдугаар сарын 1-ний аймшигт явдлаас бултах гэсэн С.Баяр хамтарсан Засгийн газар гээчийг байгуулахдаа 14 сайдынхаа 10-т нь давхар дээл өмсгөсөн байдаг.

6. Хамгийн сүүлд МАН-ын Сү.Батболд өөрийн засгийн газартаа 8 хүнийг давхар дээлтэй авч байсан дотор өнөөдөөр “Давхар дээлээ тайл” хэмэн хашгираад явж байгаа УИХ-ын гишүүн М.Энхболд, Д.Хаянхирваа, Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар нар бас л хоёр давхар цалин авч байсан байх юм.

0 Сэтгэгдэл
зочин
Асуудал давхар дээлэнд биш авилгажсан төсөвт л байгаа шүү дээ. МАН ынхны хувьд давхар дээл зөвхөн гаргах шалтаг.
2014.04.10