А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Ухаалаг төрийн шинэ шалгуур тэнцвэржүүлсэн төсөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Төсвийн харилцаа ба тэнцвэржүүлэх шилжүүлгийн систем” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт Швейцарийн төсвийн тэнцвэржүүлэх шилжүүлгийн системийн туршлага, аргачлалаас жишээ татан ярилцсан юм. Энэ ойлголт нь төсвийн төвлөрлийг сааруулахад чиглэсэн арга хэмжээ аж. Өнөөгийн байдлаар Монгол Улсын Их Хурлаас тухайн жилийн төсөв зохиож, баталдаг. Түүнээс аймаг орон нутагт хэдий хэмжээний хөрөнгө хуваарилагдах нь тодорхой болдог тогтолцоотой. Гэвч аймаг, сумын Засаг дарга нар өөрт оногдсон төсөвт тохируулж бүтээн байгуулалт, үйл ажиллагаагаа зохион байгуулдаг нь буруу тогтолцоо аж. Нөгөөтэйгүүр, аймаг, орон нутагт олгох хөрөнгийн хэмжээ харилцан адилгүй байдаг нь ч асуудлын эх үүсвэр. Тухайлбал, Орхон аймагт 80 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг байхад Баян-Өлгийд ердөө есөн тэрбум төгрөг оногддог нь харьцуулах шаардлагагүй зөрүү юм.

Улсын төсөв харилцан тэнцвэртэй байх ёстойг мэргэжилтнүүд онцолдог. Үүний тулд босоо, хэвтээ хэлбэр бий. Мөн үр ашиг болон өртөг зардлыг хянаж тарамдах байдалд дасан зохицох, захиргааны үйл ажиллагааг идэвхжүүлэх, бие даасан хариуцлагын хөшүүрэг, хөгжлийн баримжаа боловсруулах зэрэг олон хүчин зүйл шаардагддаг аж. Товчхондоо, хуваарилалтын үр ашиг, үйл ажиллагааны үр дүн, тэгш байдал, хөгжил гэх замнал руу хөтөлдөг хүчин зүйл нь төсвийн тэнцвэржүүлсэн тогтолцоо юм.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Швейцариас ирсэн Степан Пфөффли “Тэнцвэржүүлсэн төрийн тогтолцоо: Зорилго, сорилтууд ба Швейцарийн туршлага“ илтгэл тавихдаа тэнцвэржүүлсэн төсөвтэй байх нь бүс нутгийн хуваагдмал байдлаас болж үр дүн тарамдах, эдийн засгийн цар хүрээ хумигдах, өрсөлдөөн буурах зэргээс сэргийлж төсвийг зөв зохистой зарцуулахад ач холбогдлоо өгдөг хэмээн онцолсон. Харин Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхний бүрэн эрхийнхээ хугацаанд төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог дэмжих бодлого явуулсан. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа ухаалаг төрийн бодлого санаачиллаа. Иргэдийн оролцоог хангаж хүний эрхийг дээдэлсэн, иргэдийнхээ нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн засаглалыг өнөөдөр дэлхий дахинд хамгийн зөв зүйтэй засаглалын тогтолцоо гэж үзэх боллоо. Гэвч одоо ч ядуурал хурц асуудал хэвээр байна. Баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж, байгаль орчин, агаарын бохирдол зэрэг олон сөрөг асуудал гарсаар байна. Эдгээрийг шийдвэрлэх гол арга зам нь хөгжлийн бодлого юм. Хөгжлийн бодлого, иргэдийн оролцоо, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх асуудал нэг нь нөгөөгүйгээр байж чадахгүй ч ухаалаг төрийн бодлогоор зохицуулах ёстой” гэв.

0 Сэтгэгдэл
tolgoigoo jaahan tsenegleechee
Orhon aimag ulsaas togrognii ch tataas avdaggui, harin ter kazakuud bol avdag baih, 80 terbum togrog chini negdsen tosvoos bish aimgaasaa bii bolgodog mongo, harin ch bur ulsiin negdsen tosovt orlogo tovloruuldeg gants aimag shde, jaahan naad zahiin medlegtei bolchihood yum bichmeer yumaa erguu setguulchee
2014.05.11