А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Х.Тэмүүжин сайд өөрийнхөө төлөө саналаа өгөх эрхтэй юу
Өмнөх парламентын үед Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачлан батлуулсан хүн нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин юм. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан энэ хууль амьдралд хэр хэрэгжиж байгаад хариу өгөх нь ээ. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг энэ байнгын хорооны хуралдаанаар яг одоо хэлэлцэх гэж байна.
Х.Тэмүүжин сайд Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Тэрээр өөрийг нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заасанчлан санал хураалтад оролцох эрхгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасны дагуу "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй" гэж заажээ. Харин Х.Тэмүүжин сайд энэ заалтыг хэрхэн мөрдөх бол? Хуулийн автор нь санаачилсан хуулиа хэрхэн мөрддөгөө олон нийтэд харуулах цаг ирлээ.
эх сурвалж: http://economics.zaluu.com/index_med.php?id=901
Өмнөх парламентын үед Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг санаачлан батлуулсан хүн нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин юм. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан энэ хууль амьдралд хэр хэрэгжиж байгаад хариу өгөх нь ээ. Учир нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлыг энэ байнгын хорооны хуралдаанаар яг одоо хэлэлцэх гэж байна.Х.Тэмүүжин сайд Хууль зүйн байнгын хорооны гишүүн. Тэрээр өөрийг нь огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заасанчлан санал хураалтад оролцох эрхгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасны дагуу "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй" гэж заажээ. Харин Х.Тэмүүжин сайд энэ заалтыг хэрхэн мөрдөх бол? Хуулийн автор нь санаачилсан хуулиа хэрхэн мөрддөгөө олон нийтэд харуулах цаг ирлээ.
эх сурвалж: http://economics.zaluu.com/index_med.php?id=901
0 Сэтгэгдэл
























