Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Нойр ой тогтоолтыг сайжруулна
Сайхан нойрсох нь хүний эрүүл мэндэд олон талын ач тустай. Үүнээс хамгийн чухлыг нь нэрлэвэл:

-Урт наслах. Нью-Йорк дахь Рузвельтийн эмнэлгийн нойр судлалын эмч Ж.Рэймондын нотолсноор сайн унтаж амрах нь урт наслахын нэг үндэс болдог. Гэхдээ сайн унтана гэдэг нь үд болтол унтахын нэр биш бөгөөд зохистой хугацаанд гүн нойрсч, биеэ амраахыг хэлж байгаа юм шүү.

-Ой тогтоолт сайжрах. Хүнийг унтаж амарч байх үед ой тогтоолтын чадвар сайжрах процесс тархинд явагддаг байна. Тиймээс хэрэв гадаад хэл шинээр сурахаас эхлээд ямар нэгэн зүйлийг цээжлэх, ой ухаандаа тэмдэглэж авах хэрэгтэй байгаа бол ном шагайхын хажуугаар нойр алдахгүй байх нь чухал ажээ.

-Хавдрын эрсдлийг бууруулна. Сайн нойрсох нь зүрхний өвчин, диабет болон эрт хөгшрөх, даралт ихдэхээс сэргийлдэг. Харин дээрх өвчлөлүүд нь хавдар үүсэх гол шалтгаан болдог. Хоногт зургаагаас бага цаг унтдаг хүнд хавдрын эс илүү хурдан үүсдэг бөгөөд зүрхний шигдээсээр өвчлөх магадлал бусдаас өндөр байдаг. Үүнийг батлах жишээ бол нойргүйдэх өвчтэй хүмүүсийн дунд цусны даралт болон хавдраар өвчлөх тохиолдол өндөр байдаг явдал юм.

-Стресс тайлна. Нойр стрессийн төвшин бууруулдаг нь аль хэдийнэ судалгаагаар нотлогджээ. Учир нь, аливаа бухимдал, ядаргаанаас үүдсэн цусны даралт ихсэх явдлыг нойрсох үед хяналтад авдаг байна.

-Замын ослоос сэргийлнэ. АНУ-ын 2009 оны статистик мэдээллээр зам дээр нойрмоглож явснаас болоод осол гаргасан жолооч нарын тоо согтуу үедээ осолдсон хүмүүсээс хэд дахин илүү байжээ.

-Турна. Жингээ хасахыг хүсч байгаа бол эртхэн орондоо орохыг зөвлөж байна. Сайн унтаж амарснаар жин хаях нөхцөл 56 хувиар дээшилдэг байна. Нөгөө талаар нойр муутай явах нь өлсөх мэдрэмжийг илүү төрүүлдэг гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан