А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Хойд Солонгос охин Япон эмээ, өвөөтэйгөө Монголд уулзжээ
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт нэгэн гэр бүлийн уулзалт олны нүднээс чимээгүйхэн болж өнгөрчээ. Хойд Солонгосоос ирсэн 26 настай бүсгүй япон өвөө эмээтэйгээ Монголд уулзсан байна. Ким Юн Гён гэх 26 настай энэ бүсгүй Мегуми Ёкота хэмээх япон эмэгтэйн охин ажээ. Мегуми Ёкота бол 1970-1980-аад оны үед Хойд Солонгост хулгайлагдсан олон япон хүний нэг юм. Түүнийг 1977 онд 13 настай байхад нь Хойд Солонгосын мэргэжилтнүүдэд хулгайлан авч яваад тагнуулчаар бэлтгэж байсан бөгөөд Мегуми нас биед хүрэх үедээ мөн л Өмнөд Солонгосоос хулгайлагдан ирсэн залуутай сууж, Ким Юн Гёныг төрүүлсэн аж.
Хойд Солонгосын тал Мегуми шиг япон хэлтэй хүүхдүүдийг хулгайлан авч яваад тагнуул туршуулаар бэлтгэж байсан нь хоёр улсын хооронд нэг хэсэг маш том маргаан дэгдээсэн юм. Тэд арваад хүүхэд авч явснаас дийлэнх нь нас барсан хэмээн мэдэгдсэн байдаг. Мегумиг ч бас 1994 онд амиа хорлож нас барсан гэдэг боловч Японы тал үүнд итгэдэггүй юм. Учир нь, Мегумигийн шарил хэмээн хүлээлгэн өгсөн цогцост ДНК-ийн шинжилгээ хийж үзэхэд биш болох нь тогтоогдож байжээ.

Гэвч Мегумигийн охин Ким Юн Гён ээж нь нас барсан нь үнэн гэдгийг амьдралдаа анх удаа уулзсан япон эмээ, өвөөдөө хэлсэн байна. Харин о9хинд хийсэн шинжилгээгээр Ёкотагийн гэр бүлийн хүн мөн болох нь батлагджээ.
Япон, Хойд Солонгос улсууд хоорондоо дипломат харилцаа тогтоогоогүй, Улаан загалмайн байгууллагаар дамжуулан харилцдаг учир энэ ховорхон уулзалтад Монголын тал зуучлагчийн үүрэгтэйгээр оролцсон байна. Гэхдээ энэ уулзалтын дүнд хоёр улсын харилцаа сайжрах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
13 настай байхад нь хамгийн сүүлд харсан охин нь үгүй болсон ч Хойд Солонгост амьдарч буй түүний үр үндэстэй уулзаж, элгээ дэвтээсэн япон гэр бүл уулзалтынхаа талаар хэвлэлд ярихаас татгалзжээ.
nice
ЗӨВ ШҮҮ
Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт нэгэн гэр бүлийн уулзалт олны нүднээс чимээгүйхэн болж өнгөрчээ. Хойд Солонгосоос ирсэн 26 настай бүсгүй япон өвөө эмээтэйгээ Монголд уулзсан байна. Ким Юн Гён гэх 26 настай энэ бүсгүй Мегуми Ёкота хэмээх япон эмэгтэйн охин ажээ. Мегуми Ёкота бол 1970-1980-аад оны үед Хойд Солонгост хулгайлагдсан олон япон хүний нэг юм. Түүнийг 1977 онд 13 настай байхад нь Хойд Солонгосын мэргэжилтнүүдэд хулгайлан авч яваад тагнуулчаар бэлтгэж байсан бөгөөд Мегуми нас биед хүрэх үедээ мөн л Өмнөд Солонгосоос хулгайлагдан ирсэн залуутай сууж, Ким Юн Гёныг төрүүлсэн аж. Хойд Солонгосын тал Мегуми шиг япон хэлтэй хүүхдүүдийг хулгайлан авч яваад тагнуул туршуулаар бэлтгэж байсан нь хоёр улсын хооронд нэг хэсэг маш том маргаан дэгдээсэн юм. Тэд арваад хүүхэд авч явснаас дийлэнх нь нас барсан хэмээн мэдэгдсэн байдаг. Мегумиг ч бас 1994 онд амиа хорлож нас барсан гэдэг боловч Японы тал үүнд итгэдэггүй юм. Учир нь, Мегумигийн шарил хэмээн хүлээлгэн өгсөн цогцост ДНК-ийн шинжилгээ хийж үзэхэд биш болох нь тогтоогдож байжээ.

Гэвч Мегумигийн охин Ким Юн Гён ээж нь нас барсан нь үнэн гэдгийг амьдралдаа анх удаа уулзсан япон эмээ, өвөөдөө хэлсэн байна. Харин о9хинд хийсэн шинжилгээгээр Ёкотагийн гэр бүлийн хүн мөн болох нь батлагджээ.
Япон, Хойд Солонгос улсууд хоорондоо дипломат харилцаа тогтоогоогүй, Улаан загалмайн байгууллагаар дамжуулан харилцдаг учир энэ ховорхон уулзалтад Монголын тал зуучлагчийн үүрэгтэйгээр оролцсон байна. Гэхдээ энэ уулзалтын дүнд хоёр улсын харилцаа сайжрах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
13 настай байхад нь хамгийн сүүлд харсан охин нь үгүй болсон ч Хойд Солонгост амьдарч буй түүний үр үндэстэй уулзаж, элгээ дэвтээсэн япон гэр бүл уулзалтынхаа талаар хэвлэлд ярихаас татгалзжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
zochin
aly deer ued youtubees uzej baisan sanagdah yum
2014.03.17
2014.03.17
2014.03.17
























