А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
Өлзийт сумын нөхөн сонгуульд АН ялжээ
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль энэ сарын 5-нд болж АН-аас нэр дэвшсэн н.Дэжидмаа ялалт байгуулжээ. Өмнө нь ажиллаж байсан АН-ын төлөөлөгч нас барсан учир нэг суудалд нөхөн сонгууль явуулсан юм. Хэрэв энэ сонгуульд АН ялагдал хүлээсэн бол Засаг даргын суудал МАН-д очих нөхцөл үүсээд байсан гэдгийг Өвөрхангай аймгийн АН-ын дарга н.Мөнхжаргал хэлэв. Тодруулбал, сумын иргэдийн хурал 21 мандаттайгаас АН, МАН хоёрын суудлын тоо 10:10, МАХН нэг суудалтай байжээ. Ийн нөхөн сонгуульд ялалт байгуулснаар АН-ынхан бүрэн эрхийнхээ хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой болж байгаа аж.
0 Сэтгэгдэл
























