А.Баяр: 1551 байршилд буй камерыг 1856 болгон нэмэгдүүлнэ
Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрийг шинэчиллээ
Монголын коксжих нүүрсийг Энэтхэгийн компани худалдан авах сонирхлоо илэрхийлжээ
Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад орууллаа
Скүүтер, мопедын хэрэглээнд 185 албан хаагч хяналт тавьж ажиллана
ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих чиглэлээр санал солилцлоо
Хүү, торгуулийн орлогын зарцуулалтад хийсэн аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо
Ойн тооллогын төслийг дахин эхлүүлэхээр санал солилцжээ
У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД СОЛОНГОСТ АЙЛЧИЛНА
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар албан ёсны айлчлал хийх болсныг мэдээллээ. Тэрээр энэ сарын 12-15-ны өдөр айлчилж БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-тэй уулзаж, тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхах гэнэ.
Мөн Солонгосын аж үйлдвэрийн комплексийн корпорацаар зочлон өндөр технологийн кластер хөгжүүлж буй туршлага, үйл ажиллагаатай танилцаад Шинжлэх ухааны технологийн хүрээлэнд зочлохоор төлөвлөжээ. Үүнээс гадна “Монгол-Солонгосын форум” болон “Солонгос-Монголын бизнес форум” төрийн бус байгууллагуудын уулзалтад оролцох аж. Айлчлалын хүрээнд Пусан-Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүстэй танилцаж, Пусан хотод ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзах юм байна. УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, О.Баасанхүү, Г.Батхүү, Д.Сарангэрэл, Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ багтаж буй.
Түүнчлэн Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд болон бусад албаны хүн багтжээ.
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар албан ёсны айлчлал хийх болсныг мэдээллээ. Тэрээр энэ сарын 12-15-ны өдөр айлчилж БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-тэй уулзаж, тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхах гэнэ. Мөн Солонгосын аж үйлдвэрийн комплексийн корпорацаар зочлон өндөр технологийн кластер хөгжүүлж буй туршлага, үйл ажиллагаатай танилцаад Шинжлэх ухааны технологийн хүрээлэнд зочлохоор төлөвлөжээ. Үүнээс гадна “Монгол-Солонгосын форум” болон “Солонгос-Монголын бизнес форум” төрийн бус байгууллагуудын уулзалтад оролцох аж. Айлчлалын хүрээнд Пусан-Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүстэй танилцаж, Пусан хотод ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзах юм байна. УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, О.Баасанхүү, Г.Батхүү, Д.Сарангэрэл, Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ багтаж буй.
Түүнчлэн Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд болон бусад албаны хүн багтжээ.
0 Сэтгэгдэл
























