"UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ
Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний гол ачааг үүрдэг Дулааны 4 дүгээр цахилгаан станцад ажиллалаа.
АЗИ ТИВИЙН ХОШОЙ АВАРГА Л.ЭНХРИЙЛЭН
Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлээрэй
128 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө
Манай жүдочид ААШТ-ээс хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Дайн үргэлжилбэл 45 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн хааж байна
Евро-2012-т Германы баг оролцохгүй байж магадгүй
Евро-2012 хөлбөмбөгийн тэмцээнд Германы баг оролцохгүй ч байж магадгүй нь. Энэ нь Украины Ерөнхий сайд асан Ю.Тимошенког даруй суллахад шахалт үзүүлэх зорилготой ажээ. Евро-2012 тэмцээнийг Украин улс зохион байгуулна. Тиймээс хэрэв тус улс шоронд хорьсон экс Ерөнхий сайдаа суллахгүй бол баг тамирчдаа зохион байгуулж буй тэмцээнд нь илгээхгүй байх арга хэмжээ авна гэсэн мэдээлэл тараад байна. Германы “Der Spiegel” сэтгүүлд бичсэнээр канцлер Ангела Меркел “Ю.Тимошенког сулласны дараа л тамирчдаа Украин руу илгээнэ” гэж хэлжээ.
Албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр долоон жилийн ял аван хоригдож буй Ерөнхий сайд асан Юлия Тимошенко сүүлийн хэд хоног өлсгөлөн зарлаад байгаа. Тэрээр биед нь халдаж, зодсон шоронгийн харгалзагч нарын үйлдлийг эсэргүүцэж ийнхүү өлсгөлөн зарласан юм. Түүний бие, эрүүл мэндийн байдал хоригдсоноос хойш сайнгүй байгаа ч дотоодынхоо эмч мэргэжилтнүүдийн гаргах дүгнэлтэд эргэлзэж буйн улмаас Украины ямар ч эмнэлэгт үзүүлэхгүй хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт шоронгийн харгалзагчид түүнийг орон нутгийн эмнэлэг рүү хүчээр авч явах гэхдээ гэдсэн тус газар нь ухаан алтал нь цохиж, зодсон хэмээн Ю.Тимошенко мэдэгдэж байгаа юм. Нуруу нь өвдөж, явж чадахгүй болчихоод байгаа түүнийг Германы тал өөрийнхөө эмнэлэгт хэвтүүлж эмчлэх санал гаргасан ч одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй байна.
Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сарын 8-нд эхэлнэ.
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл