Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАРТ ЧОНО, ТАРВАГА АГНАХЫГ ГУРВАН ЖИЛЭЭР ХОРИГЛОВ
БОНХ-ийн сайдын хоёрдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар агнуурын зарим амьтныг агнах, түүхий эдийг нь түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглолоо. Сүүлийн жилүүдэд шар үнэг, хярс, үнэг, тарваганы тоо толгой эрс багассанаас бэлчээрийн хөнөөлт мэрэгчид нэмэгдсэн бол Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хууль бус агнуураас болж талын саарал чонын тоо толгой багассан байна. Тиймээс эдгээр аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар чоно агнахыг мөн гурван жилээр хоригложээ. Харин энэ хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, эзэнтэй болгох, чонын тоо толгойг өсгөх арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт үүрэгджээ.
Түүнчлэн БОНХЯ-ны судалгаагаар Монгол орны барагшуны нөөц, тархац хомсдож байгаа нь тогтоогджээ. Учир нь, 2009 оны судалгаагаар нөөц нь төдийлэн их биш гэдэг нь тогтоогдсон бөгөөд хүмүүс барагшун олборлохдоо хад асга нурааж, тэр орчимд байрших амьтдын амьдрах орчинг сүйтгэн аюул занал учруулах болсон байна. Монгол Алтайн барагшун нь Барагчин төрлийн оготны бүлийн ялгадасын олон жилийн хуримтлалаар биологийн болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал аж. Үүсэн бүрэлдэх үйл явц нь хэдэн зуун жилээр үргэлжлэх учраас бага нөөцийг хамгаалахын тулд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр нь гадаад улсад экспортлохыг таван жилийн хугацаанд ийнхүү хориглох шийдвэрийг салбарын сайд гаргалаа. Харин барагшун гадаадад гаргах зөвшөөрөл авсан ч, амжаагүй аж ахуйн нэгжийн хувьд 2014 оны тавдугаар сарын 1-ний дотор экспортлохыг зөвшөөрөв.
Манай улс Увс, Завхан, Төв аймгаас бугын унасан ясан эврийг түүж, экстортлохыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10 хүртэл байгалийн жамаар унасан халиун бугын ясан эврийг түүж, худалддаг гэсэн үг. Тухайлбал, манай улс 2012-2013 онд байгалийн жамаар унасан халиун бугын түүж бэлтгэсэн 30 тонн ясан эврийг гадаадад экспортолжээ. Гэвч цаг агаарын урьдчилсан мэдээллээр 2014 оны хавар, зуны улирлын эхэн сард хуурайшилт их байх магадлалтай тул ой, ойт хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хаврын нөхцөлд амьтны байршлийг алдагдуулан үргээхээс сэргийлэх зорилгоор дээрх хугацаанд халиун бугын ясан эврийг түүж, худалдахыг түр хязгаарлалаа.
БОНХ-ийн сайдын хоёрдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар агнуурын зарим амьтныг агнах, түүхий эдийг нь түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглолоо. Сүүлийн жилүүдэд шар үнэг, хярс, үнэг, тарваганы тоо толгой эрс багассанаас бэлчээрийн хөнөөлт мэрэгчид нэмэгдсэн бол Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хууль бус агнуураас болж талын саарал чонын тоо толгой багассан байна. Тиймээс эдгээр аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар чоно агнахыг мөн гурван жилээр хоригложээ. Харин энэ хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, эзэнтэй болгох, чонын тоо толгойг өсгөх арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт үүрэгджээ. Түүнчлэн БОНХЯ-ны судалгаагаар Монгол орны барагшуны нөөц, тархац хомсдож байгаа нь тогтоогджээ. Учир нь, 2009 оны судалгаагаар нөөц нь төдийлэн их биш гэдэг нь тогтоогдсон бөгөөд хүмүүс барагшун олборлохдоо хад асга нурааж, тэр орчимд байрших амьтдын амьдрах орчинг сүйтгэн аюул занал учруулах болсон байна. Монгол Алтайн барагшун нь Барагчин төрлийн оготны бүлийн ялгадасын олон жилийн хуримтлалаар биологийн болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал аж. Үүсэн бүрэлдэх үйл явц нь хэдэн зуун жилээр үргэлжлэх учраас бага нөөцийг хамгаалахын тулд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр нь гадаад улсад экспортлохыг таван жилийн хугацаанд ийнхүү хориглох шийдвэрийг салбарын сайд гаргалаа. Харин барагшун гадаадад гаргах зөвшөөрөл авсан ч, амжаагүй аж ахуйн нэгжийн хувьд 2014 оны тавдугаар сарын 1-ний дотор экспортлохыг зөвшөөрөв.
Манай улс Увс, Завхан, Төв аймгаас бугын унасан ясан эврийг түүж, экстортлохыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, хуульд заасны дагуу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10 хүртэл байгалийн жамаар унасан халиун бугын ясан эврийг түүж, худалддаг гэсэн үг. Тухайлбал, манай улс 2012-2013 онд байгалийн жамаар унасан халиун бугын түүж бэлтгэсэн 30 тонн ясан эврийг гадаадад экспортолжээ. Гэвч цаг агаарын урьдчилсан мэдээллээр 2014 оны хавар, зуны улирлын эхэн сард хуурайшилт их байх магадлалтай тул ой, ойт хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хаврын нөхцөлд амьтны байршлийг алдагдуулан үргээхээс сэргийлэх зорилгоор дээрх хугацаанд халиун бугын ясан эврийг түүж, худалдахыг түр хязгаарлалаа.
0 Сэтгэгдэл
























