Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Их Британийн виз гарах хугацаа багасна
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын визийн мэдүүлэг хүлээн авах төв ирэх сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод нээлтээ хийхээр болжээ.
Уг төвийг нээснээр Британийн консулын үйлчилгээний чанар сайжирч, олон хүний визийн мэдүүлгийг нэг дор хүлээн авах боломж бүрдэх юм байна. Британид зорчих виз мэдүүлэгчид тус төвөөр үйлчлүүлсэний хураамж болох 59 фунт стерлинг төлнө. Дээрх хураамж нь бүх оронд ижил хэмжээтэй байдаг аж.
Өмнө нь, Британийн ЭСЯ Монголын виз мэдүүлэгчдийн материалыг Бээжин хот дахь Британийн ЭСЯ-ны визийн хэлтэс рүү явуулдаг байсан. Дээр дурдсан хугацаанаас эхлэн виз мэдүүлэгчдийн материалыг Филиппин улсын нийслэл Манила хотод байрлах Британийн ЭСЯ-ны визийн хэлтэс рүү илгээх шийдвэр гарчээ. Ингэснээр шуудангийн хугацаа нэг хоногоор хорогдож, визийн шийдвэр нэг хоногийн өмнө гарах давуу талтай болох юм.
Визийн мэдүүлэг хүлээн авах төв Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны “DHL” шуудангийн байрны нэгдүгээр давхарт байрлаж, Даваа-Баасан гарагт 09.00-15.00 цагийн хооронд ажиллах гэнэ.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын визийн мэдүүлэг хүлээн авах төв ирэх сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод нээлтээ хийхээр болжээ. Уг төвийг нээснээр Британийн консулын үйлчилгээний чанар сайжирч, олон хүний визийн мэдүүлгийг нэг дор хүлээн авах боломж бүрдэх юм байна. Британид зорчих виз мэдүүлэгчид тус төвөөр үйлчлүүлсэний хураамж болох 59 фунт стерлинг төлнө. Дээрх хураамж нь бүх оронд ижил хэмжээтэй байдаг аж.

0 Сэтгэгдэл