“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
Худалдаанд байгаа архи, согтууруулах ундааг шалгаж эхэллээ
Дөрвөн хүн хордлогын шинжтэйгээр өнгөрсөн бямба гарагийн орой “Амьдрах ухаан” төвд биеийн байдал нь хүнд, ямар ч мэдээлэл өгөх чадамжгүй очсон талаарх мэдээлэл гарсан. Тус төвийнхөн өвчтөнүүдийг “Энэрэл” эмнэлэгт хүргэсэн ч гурав нь тус эмнэлэгт, нэг нь Хордлогын үндэсний төвд очоод нас барсан юм. Харин хамгийн сүүлд амьд үлдсэн хоёр иргэн “Арслант” гэх архийг уусан гэж мэдээлсэн нь гэрчийн мэдүүлэг болж үлджээ. Тиймээс “Чин толгой” компанид үйлдвэрлэсэн “Арслант” архинаас дээж авч лабораторийн шинжилгээ хийхээр болсон байна.
Харин компанийн хувьд 2007 онд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл явуулах эрхгүй байжээ. Тиймээс хувь хүмүүс тус архины үйлдвэрийн бүтээгдэхүүний хаяг, шошгыг ашиглан хуурамчаар үйлдвэрлэсэн байж болзошгүй гэсэн таамгыг одоогоор дэвшүүлж байна. Гарсан хэргийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Мэргэжлийн хяналтын байгууллагын салбар нэгжүүд нийслэл, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний цэгүүдэд борлуулж буй архи согтууруулах ундааг шалгаж эхэлжээ.
Дөрвөн хүн хордлогын шинжтэйгээр өнгөрсөн бямба гарагийн орой “Амьдрах ухаан” төвд биеийн байдал нь хүнд, ямар ч мэдээлэл өгөх чадамжгүй очсон талаарх мэдээлэл гарсан. Тус төвийнхөн өвчтөнүүдийг “Энэрэл” эмнэлэгт хүргэсэн ч гурав нь тус эмнэлэгт, нэг нь Хордлогын үндэсний төвд очоод нас барсан юм. Харин хамгийн сүүлд амьд үлдсэн хоёр иргэн “Арслант” гэх архийг уусан гэж мэдээлсэн нь гэрчийн мэдүүлэг болж үлджээ. Тиймээс “Чин толгой” компанид үйлдвэрлэсэн “Арслант” архинаас дээж авч лабораторийн шинжилгээ хийхээр болсон байна. Харин компанийн хувьд 2007 онд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл явуулах эрхгүй байжээ. Тиймээс хувь хүмүүс тус архины үйлдвэрийн бүтээгдэхүүний хаяг, шошгыг ашиглан хуурамчаар үйлдвэрлэсэн байж болзошгүй гэсэн таамгыг одоогоор дэвшүүлж байна. Гарсан хэргийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Мэргэжлийн хяналтын байгууллагын салбар нэгжүүд нийслэл, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний цэгүүдэд борлуулж буй архи согтууруулах ундааг шалгаж эхэлжээ.
0 Сэтгэгдэл
























