“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
Зоонозын өвчний талаар хуралдана
Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Зоонозын өвчний салбар төвүүдийн удирдах ажилтны зөвлөлгөөн өнөөдөр зохион байгуулагдахаар болжээ. Зөвлөлгөөнд Эрүүл мэндийн яам (ЭМЯ), ЗӨСҮТ, ХӨСҮТ, орон нутгийн ЗӨСТ-ийн удирдах ажилтнууд оролцох юм. Зөвлөлгөөнийг нээж, Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга, хурлын дарга Я.Буянжаргал үг хэлж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээний бодлого, чиглэл”, ЗӨСҮТ-ийн захирал М.Нямсүрэн “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээнд гарч буй бэрхшээл шийдвэрлэх боломж” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэх аж. Мөн Завхан аймгийн ЗӨСТ-ийн дарга Г.Дашдаваа “Орон нутаг дахь зоонозын өвчний хяналт, сэргийлэлтийн арга хэмжээний хэрэгжилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж аймаг, нийслэлийнхэн санал солилцож, цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцахаар болжээ.
0 Сэтгэгдэл
























