“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Цахилгаан дугуй, мотоцикл (суррон), скүүтер, мопед зэрэг тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсжээ
Охидын дуу хоолойг сонсооч
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүд” төрийн бус байгууллага хамтран “Охид хүчирхийллийн бай биш!!!” сэдэвт кампанит ажлын хүрээнд “Биднийг сонс” Охидын эрхийн анхдугаар форумыг өчигдөр зохион байгууллаа. Уг форумаар дамжуулан охидын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилготой аж. Форумд хот, хөдөөгийн нийт 150 гаруй охид, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн залуу ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөр эрхэлдэг охидын эрхийг хамгаалах талаар үндсэн дөрвөн асуудлаар илтгэл тавьж, хэлэлцлээ. Тухайлбал, охид хэрхэн эрх нь зөрчигддөг талаар өөрсдөө асуудал хөндөж, чөлөөтэй ярилцсан юм. Гадуур явахад нь араас дагах, утасны дугаарыг нь гуйх, зам хааж зогсох зэргээр амар тайван байлгахгүйгээс эхлээд гудамж талбай гэрэлтүүлэггүйгээс хүчирхийлэлд өртөх, хүний наймааны золиос болох магадлал өндөртэй байдаг хэмээн тэд ярилаа.
Форумаас гаргасан нийгэмд хандсан “Охидын уриалга” “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой”, “Эмэгтэйчүүдийн нүдээр, хүчээр” зэрэг үндэсний форум, чуулганы үеэр танилцуулах ажээ. Монголын өсвөр үеийнхний хөгжлийн үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан У.Өнөрмаа “Энэ арга хэмжээнд бүтэн өнчин, өсвөр насандаа бэлгийн хүчирхийллийн золиос болж хүүхэд төрүүлсэн залуу ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөр эрхэлдэг хөдөө орон нутгийн алслагдсан сумдын сургуулийн охидыг оролцуулж байгаа. Ер нь охидын эрх хаана зөрчигдөж байна, тэр болгоны оролцоог хангах үүднээс оролцогчоо сонгосон” гэж ярилаа. Охидын эрхийг хамгаалах зорилготой энэхүү форумыг жил бүр зохион байгуулахаар тогтлоо.
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүд” төрийн бус байгууллага хамтран “Охид хүчирхийллийн бай биш!!!” сэдэвт кампанит ажлын хүрээнд “Биднийг сонс” Охидын эрхийн анхдугаар форумыг өчигдөр зохион байгууллаа. Уг форумаар дамжуулан охидын дуу хоолой, үзэл бодлыг олон нийтэд хүргэх зорилготой аж. Форумд хот, хөдөөгийн нийт 150 гаруй охид, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, өсвөр насандаа хүүхэд төрүүлсэн залуу ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөр эрхэлдэг охидын эрхийг хамгаалах талаар үндсэн дөрвөн асуудлаар илтгэл тавьж, хэлэлцлээ. Тухайлбал, охид хэрхэн эрх нь зөрчигддөг талаар өөрсдөө асуудал хөндөж, чөлөөтэй ярилцсан юм. Гадуур явахад нь араас дагах, утасны дугаарыг нь гуйх, зам хааж зогсох зэргээр амар тайван байлгахгүйгээс эхлээд гудамж талбай гэрэлтүүлэггүйгээс хүчирхийлэлд өртөх, хүний наймааны золиос болох магадлал өндөртэй байдаг хэмээн тэд ярилаа. Форумаас гаргасан нийгэмд хандсан “Охидын уриалга” “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой”, “Эмэгтэйчүүдийн нүдээр, хүчээр” зэрэг үндэсний форум, чуулганы үеэр танилцуулах ажээ. Монголын өсвөр үеийнхний хөгжлийн үйлчилгээний төвийн нийгмийн ажилтан У.Өнөрмаа “Энэ арга хэмжээнд бүтэн өнчин, өсвөр насандаа бэлгийн хүчирхийллийн золиос болж хүүхэд төрүүлсэн залуу ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлмөр эрхэлдэг хөдөө орон нутгийн алслагдсан сумдын сургуулийн охидыг оролцуулж байгаа. Ер нь охидын эрх хаана зөрчигдөж байна, тэр болгоны оролцоог хангах үүднээс оролцогчоо сонгосон” гэж ярилаа. Охидын эрхийг хамгаалах зорилготой энэхүү форумыг жил бүр зохион байгуулахаар тогтлоо.
0 Сэтгэгдэл
























