Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Өвлийн олимпийн баг тамирчдыг “Казак”-ууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэв
“Сочи 2014” XXII цагаан олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг тамирчдыг даваа гарагт Сочи хотын Кубанийн “Хасаг”-ийн 10 дугаар сургуулийнхан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Манай баг тамирчдын тэмцээн уралдаан дууссан ч олимпийн хаалтын ёслолын ажиллагаанд оролцоод эх орондоо ирэх юм. Уламжлал ёсоор зочдоо талх, давс барин угтсан сургуулийн хүүхдүүд манай тамирчдад Кубанийн “Хасаг”-ийн ёс заншил, уламжлалтай танилцуулж, сургуулиа үзүүлж сонирхууллаа.
Сочигийн 10 дугаар дунд сургууль Монгол Улстай өнгөрсөн жилээс харилцаа холбоо тогтоосон бөгөөд олимпийн наадмын үеэр манай багийг дэмжсэн байна. Монголын тамирчид гарын үсгээ дурсган, ярилцлага өгч Монгол Улсаа таниулан сурталчилжээ. Өнөөдөр манай тамирчид 10 дугаар сургуулийн төлөөлөгчдийг Олимпийн тосгонд урьж, танилцах аялал зохион байгуулж байгаа аж. Мөн тус сургуулийн төлөөлөгчдийг ирэх зун Монгол оронд айлчлуулахаар болжээ.
“Сочи 2014” XXII цагаан олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг тамирчдыг даваа гарагт Сочи хотын Кубанийн “Хасаг”-ийн 10 дугаар сургуулийнхан хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Манай баг тамирчдын тэмцээн уралдаан дууссан ч олимпийн хаалтын ёслолын ажиллагаанд оролцоод эх орондоо ирэх юм. Уламжлал ёсоор зочдоо талх, давс барин угтсан сургуулийн хүүхдүүд манай тамирчдад Кубанийн “Хасаг”-ийн ёс заншил, уламжлалтай танилцуулж, сургуулиа үзүүлж сонирхууллаа.

0 Сэтгэгдэл