Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
Эцэг эхчүүдэд хүүхдээ автомашины зориулалтын суудалд суулгаж байхыг анхааруулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/97 дугаар захирамж гаргаж, 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Зам тээврийн осолд хүүхдүүд өртөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг өгөөд байна.
Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар 2013 орон нутагт 30, нийслэлд 7 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. Харин амь насаа алдсан хүүхдийн насны байдлаас харахад 7 хүртэл насны хүүхэд 20 буюу 54 хувийг эзэлж байна. Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдолд 1107 бүртгэгдсэн нь урьд оны үзүүлэлтээс 29,9 хувиар буурсан хэдий ч гэтмлийн зэрэг өсчээ. Бүртгэгдсэн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 76,8 хувь нь явганаар, 21,4 хувь нь тээврийн хэрэгсэлээр зорчигч, 1,3 хувь нь дугуйгаар, 0,5 хувь нь бусад тохиолдлоор замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж хохирсон байна. Осол өртсөн хүүхдийг насны байдлаар ангилвал 8-14 насны хүүхэд 44,2 хувийг, 0-7 хүртэл насны хүүхэд 38,4 хувийг, 15-17 насны хүүхэд 17,4 хувийг эзэлсэний 62,6 эрэгтэй, 37,4 хувь нь эмэгтэй хүүхэд гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байхдаа зам тээврийн осолд өртжээ.
Мөн тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 70 гаруй хувь нь зориулалтын суудалд сууж зорчоогүйгээс шалтгаалсан байдаг байна.
Тиймээс дээрх судалгаа, тоон үзүүлэлтээс хамаарч нийслэлийн Засаг дарга А/97 дугаар захирамжаар тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх зориулалтын нэмэгдэл суудлын стандартын талаар холбогдох хууль тогтоомжинд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, жолооч нарт зориулалтын хүүхдийн нэмэгдэл суудлыг хэрэглэж хэвшүүлэхэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Замын цагдаагийн газарт, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/97 дугаар захирамж гаргаж, 7 чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Зам тээврийн осолд хүүхдүүд өртөх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа тул урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг өгөөд байна.Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар 2013 орон нутагт 30, нийслэлд 7 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ. Харин амь насаа алдсан хүүхдийн насны байдлаас харахад 7 хүртэл насны хүүхэд 20 буюу 54 хувийг эзэлж байна. Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн ослын тохиолдолд 1107 бүртгэгдсэн нь урьд оны үзүүлэлтээс 29,9 хувиар буурсан хэдий ч гэтмлийн зэрэг өсчээ. Бүртгэгдсэн зам тээврийн осолд өртсөн хүүхдийн 76,8 хувь нь явганаар, 21,4 хувь нь тээврийн хэрэгсэлээр зорчигч, 1,3 хувь нь дугуйгаар, 0,5 хувь нь бусад тохиолдлоор замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртөж хохирсон байна. Осол өртсөн хүүхдийг насны байдлаар ангилвал 8-14 насны хүүхэд 44,2 хувийг, 0-7 хүртэл насны хүүхэд 38,4 хувийг, 15-17 насны хүүхэд 17,4 хувийг эзэлсэний 62,6 эрэгтэй, 37,4 хувь нь эмэгтэй хүүхэд гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явж байхдаа зам тээврийн осолд өртжээ.

0 Сэтгэгдэл