Сургууль, цэцэрлэгийн хоолны хангамжийг сайжруулах асуудлаар хэлэлцэв
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөлийг хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
ВЕНЕЦИЙН БИЕННАЛЬД МОНГОЛЫН ДУУ ХООЛОЙ: “СҮЛЖИЛДЭЭН” ТӨСЛӨӨР ОРОЛЦОНО
Б.Дэлгэрсайхан: Тээвэр, логистикийн салбарт стратегийн гурван чиглэлд анхаарч байна
Монголын өсвөрийн хоккейчид Индонезийн багийг 5:2-оор хожлоо
Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ
“COAL Mongolia-2014” өрсөлдөх чадварыг онцолно
Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “COAL Mongolia-2014” чуулга уулзалт энэ сарын 20, 21-нд Улаанбаатарт болох гэж байна. Уг чуулганд оролцохоор найман орны 1000 гаруй төлөөлөгч бүртгүүлжээ. Үүнээс гадна Хятад, Өмнөд Солонгос, Герман, Монгол зэрэг орны 55 компани үзэсгэлэн гаргаж үйл ажиллагаагаа танилцуулна. “COAL Mongolia-2014” чуулга уулзалтыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай “Манай нүүрсний салбарыг хөрөнгө оруулагчид сонирхсон хэвээр байгаа нь чуулганд оролцох гэж бүртгүүлж буй байдлаас ажиглагдаж байна. Нүүрсний салбарт гурван чухал асуудал бий. Нэгдүгээрт хөрөнгө оруулалт, хоёрт технологи, гуравт өрсөлдөх чадвар юм. Энэ удаагийн чуулганы гол анхаарал хандуулж буй асуудал нь өрсөлдөх чадвар. Үүгээрээ онцлогтой болно” гэлээ.
Тус чуулганаар Нүүрсний аж үйлдвэрлэл хөгжүүлэх стратеги, зах зээл бас Монголын өрсөлдөх чадвар, төслийн санхүүжилт, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл буюу нүүрс, занарын гүн боловсруулалт, коксжих нүүрсний төслийн хөрөнгө оруулалт, техник, технологи эрчим хүчний нүүрсний салбар, нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь төр хувийн хэвшлийн нээлттэй хэлэлцүүлэг гэсэн сэдвээр ярилцах ажээ. Мөн нүүрсний салбарын оны шилдэг хүн, олборлогч, хайгуулын компани шалгаруулна. Тэгэхдээ экспортын, дотоодын эрчим хүчний нүүрс олборлогч компани гэж тус тусад нь шалгаруулах юм. Үүнээс гадна Австралийн “Мартек” компани уул уурхайн зөвлөх үйлчилгээний “Гложекс” компанитай хамтарч уул уурхайн инженер техникийн ажилтнуудад нүүрсний ордын нөөц, геологийн 3D загварчлал, ил далд уурхайн төлөвлөлт хийхэд зориулагдсан Vulcan 9 программ хангамжийг танилцуулж сургалт хийнэ.

0 Сэтгэгдэл